Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2234 хүний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд 2020 онд нийт 4984 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдож бүртгэгджээ. Үүний улмаас 243 хүн амь насаа алдаж, 1003 хүн гэмтэж, 80954 толгой мал, амьтан хорогдон, 31.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Дээрх гамшиг, аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2234 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 114.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 517.93 сая төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 302  буюу 15.6 хувиар, эд хөрөнгө 51.2 тэрбум төгрөг буюу 80.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Ахуйн гал түймэр 2020 онд 3036 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 28 хувь буурчээ.

Харин тээврийн хэрэгслийн ослын 72 дуудлагад 390 хүн, 90 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 59 хүнийг аварч, 27 цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...