Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

КОВИД-19

“Омикрон” хувилбарын улмаас дэлхий даяар 7 мянга гаруй нислэг цуцлагджээ

Коронавирусний “омикрон” хувилбар хурдацтай тархсаны улмаас дэлхий даяар олон арван мянган зорчигч агаарын хөлгөөр зорьсон газар луугаа явах боломжгүй болжээ.

Барууны орнуудын иргэд Христийн мэндэлсний өдрийг тэмдэглэх үеэр буюу баасан гаргаас ням гараг хүртэл 7 мянга гаруй нислэг цуцлагдсан байна.

“FlightAware” цахим хуудасны мэдээллээр, зөвхөн ням гарагт гэхэд 2000 гаруй нислэг цуцлагдсаны дотор АНУ-д 640 гаруй нислэг цуцлагджээ. АНУ, БНХАУ-ын агаарын тээвэрлэгчид хамгийн их хохирол амссан байна. “Delta”, “United”, “JetBlue” компаниуд хамгийн олон нислэгээ цуцалжээ.

Өнгөрсөн баасан гарагт АНУ-д орон нутгийн болон олон улсын 908 нислэг цуцлагдсан байна.

Агаарын тээврийн компаниудын мэдээлж буйгаар, олон ажилтан коронавирусний халдвартай гэж оношлогдсон, эсвэл халдвар авсан хүмүүстэй ойр харилцсан байсан тул нислэгээ цуцлахаас өөр аргагүйд хүрчээ.

Энэ долоо хоногт саатал үргэлжлэх төлөвтэй байна. “FlightAware” цахим хуудасны мэдээллээр, даваа гарагт 800 нислэг, мягмар гарагт 170 орчим нислэг цуцлагдаж магадгүй байгаа аж. “Lufthansa”, “British Airways”, “Alaska Airlines” болон бусад олон компани мөн нислэгээ цуцлахад хүрсэн байна. Лондоны Хитроу нисэх онгоцны буудал өнгөрсөн ням гарагт дор хаяж 60 нислэгээ цуцалжээ.

Нислэгүүдийг цуцлах болсон шалтгаан нь “омикрон” хувилбарын халдварын давлагаа, түүнчлэн агаарын тээврийн компаниудын ажилтнуудын дунд “COVID-19”-ийн тохиолдлын тоо хурдацтай нэмэгдсэнтэй холбоотой байна.

Эх сурвалж: Montsame.mn

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...