Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ “БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ II/III” ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА.

Огноо: 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам Германы сэргээн босголт зээлийн банк (KfW)-аар дамжуулан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II/III” төслийг 2020-2027 онуудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл нь Монгол орны баруун болон баруун–өмнөд бүсийн томоохон газар нутгийг хамарсан кластер нутгуудын хамгаалал, тогтвортой менежментийг дэмжих болон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааны арга замуудыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Тус төслийн төсөл хэрэгжүүлэх нэгжид Санхүүгийн ажилтныг сонгон шалгаруулж авна.

 Ажлын цар хүрээ:

  • Төслийн санхүүгийн удирдлагын систем, НББ-ийн тогтолцоог МУ-ын хууль дүрэм, санхүүжүүлэгч байгууллагын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх,
  • Төслийн төсөв, төлөвлөлтийг хийх, зарцуулалтыг хянах, төслийн санг зохистой хэмжээнд зохион байгуулах,
  • Төслийн санхүүгийн тайлан бүртгэлийг хууль дүрэм, журам зааврын дагуу НББ-ийн ёс зүйн зарчмуудыг баримтлан үнэн зөв хийж гүйцэтгэх,
  • Төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг нарийвчлан судалж хариуцсан ажилдаа мөрдлөг болгох, НББ-тэй уялдуулан бүртгэл санхүүгийн тайлан, гүйцэтгэлд тусгаж явах
  • ТХН-ийн бусад үйл ажиллагаанд хамтран оролцох, төслийн зохицуулагчаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, бичиг баримт боловсруулах, архивлах,
  • Хөдөө орон нутагт ажиллах,

Шаардлагатай мэргэжил, ур чадвар, туршлага:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Мэргэшсэн нягтлан бодогч байх;
  • Мэргэжлээрээ 7-с доошгүй жил ажилласан байх,
  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр олон улсын болон дотоодын сургалтад хамрагдсан байх, нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийг эзэмшсэн байх;
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Монгол Улсын Засгийн газрын төсөв, санхүүгийн хууль тогтоомж, бусад олон улсын санхүүгийн удирдамж, журмын талаарх ойлголт, мэдлэгтэй байх;
  • Ажлаа төлөвлөж, зохион байгуулах, өндөр бүтээмжтэй ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;

Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Төрийн албан хаагчийн анкет,
  • Бүх диплом, гэрчилгээний хуулбар,
  • Шалгаруулалтад оролцохыг хүссэн захидал (англи хэл дээр)
  • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын удирдлагаас авсан 2-с доошгүй тодорхойлолт (англи хэл дээр)

Анхаарах зүйлс:

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй нэр дэвшигч шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II/III” төслийн албан өрөөнд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагаас өмнө дугтуйнд хийж, битүүмжлэн ирүүлнэ.  Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барьж, ярилцлагад оролцохыг урих болно.

  • Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.
  • Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.

Холбогдох хаяг:

Утас: 976-70140166, 70140188

Эмэйл хаяг: piu@baccp.mn

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян гүний гудамж-18, Даун Таун, 4 давхар, 401 тоот өрөө, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байр.

Тодруулга, нэмэлт мэдээлэл шаардлагатай бол эмэйл хаяг болон оффисын утсаар холбогдоно уу.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...