toto macau toto macau toto macau toto macau toto macau togel online slot deposit bank togel slot bandar toto macau toto macauk toto macau toto macau toto macau slot deposit pulsa slot deposit pulsa slot deposit pulsa toto macau togel slot toto macau toto macau situs togel terpercaya agen togel terpercaya toto macau situs togel terpercaya slot gacor toto macau toto macau slot gacor toto macau toto macau agen togel terbesar situs togel terbesar slot pulsa slot online toto macau togel online bandar togel bandar togel bandar togel toto togel slot gacor slot gacor LTDTOTO togel deposit pulsa
НЭГ ЦАГТ 300-500 КГ ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫГ ШАХАЖ НЯГТАРШУУЛАХ ПРЕССЛЭГЧ МАШИНЫГ БҮХ АЙМАГТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ - Zangarag.mn
Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

НЭГ ЦАГТ 300-500 КГ ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫГ ШАХАЖ НЯГТАРШУУЛАХ ПРЕССЛЭГЧ МАШИНЫГ БҮХ АЙМАГТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, хог хаягдлыг дахин боловсруулах, аймаг, сумын төвүүдийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, хог боловсруулах үйлдвэрийг үе шаттайгаар байгуулах тухай тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хог хаягдлыг ангилан, жижигрүүлж шахах төхөөрөмжийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд болон дотоод, гадаадын жуулчид ихээр зорчдог улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадад гардуулан өглөө. Энэхүү пресслэгч машинийг хүлээлгэн өгч, шаардлагатай сургалтуудыг явуулснаар хуванцар хог хаягдлыг төвлөрүүлэн тээвэрлэхэд томоохон ахиц гарахыг албаны хүмүүс онцолсон юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “ Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хоггүй цэвэрхэн Монгол гэдэг уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Улсын хэмжээнд жилд нийт 3.3 сая тонн хог хаягддаг бөгөөд үүний 1,4 сая тонн нь зөвхөн Улаанбаатар хотоос гардаг байна. Нийт хог хаягдлын 10-15 хувийг хуванцар хог эзэлдэг. Хэдийгээр хуванцар болон лааз, хөнгөн цагаанууд нь жингийн хувьд хөнгөн ч овор хэмжээ ихтэй байдаг. Тийм учраас пресслэгч машин нэн шаардлагатай байсан. Өнөөдрийг хүртэл энэ машин байгаагүйгээс хуванцар, лааз, хөнгөн цагаан, цаасны хог хаягдлыг томоохон шуудай, саванд хийгээд олон удаагийн тээвэрлэлтийг хийж төдий хэмжээгээр зардал их хэмжээгээр гарч байсан. Тэгвэл өнөөдөр гардуулж байгаа энэхүү машины тусламжтайгаар энэ асуудал шийдэгдэх юм. Засгийн газрын үйл ажиллагаанд тусгагдсан хогны менежментийг сайжруулах эхний алхам хийгдлээ гэж ойлгож болно. Цаашдаа хог боловсруулах үйлдвэр байгуулах, хогийг ангилан хог боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг болох ажлууд хийгдэнэ.”
Хуванцар хог хаягдал нь байгальд 200-400 жилийн хугацаанд задарч, хэрвээ шатаах тохиолдолд агаарт маш олон төрлийн аюултай бодис ялгаруулж байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Иймд хог хаягдлын зохистой менежментийг улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор нэвтрүүлж шинэ түвшинд гаргах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байгаа юм. Хуванцар болон хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаас, цаасан бүтээгдэхүүнүүдий хаягдалууд нь жингийн хувьд хөнгөн ч овор хэмжээ ихтэйгээс Улаанбаатар хотруу олон удаа тээвэрлэх шаардлага үүсдэг байна. Хуванцар хог хаягдлын пресслэгч машиныг ашиглаж эхэлснээр аймаг, орон нутгууд хогны тээвэрт зарцуулах төсөв, санхүүг ихээр хэмнэх боломжтой болж байгааг хэлсэн юм.

Дундговь аймгийн БОАЖГ-ын дарга Н.Гантулга: “Манай аймгийн хувьд хог хаягдлыг дахин ялгахдаа хоёрдогч түүхий эдийг худалдаж авдаг иргэд Улаанбаатар хотруу тээвэрлэхэд их хүндрэлтэй байдаг. Учир нь овор хэмжээ ихтэй, байгаль орчныг ихээхэн бохирдуулах, олон удаагийн тээвэрлэлт хийх гэх мэт асуудлууд их байсан. Өнөөдөр Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэхүү пресслэгч машиныг аймгуудад гардуулан өгч байгаа нь нүдээ олсон шийдвэр гэж харж байна. Өмнө нь олон удаагийн тээвэрлэлт хийгддэг хуванцар хог хаядлыг нэг удаагийн тээвэрлэлтээр шийдэж чадах болсондоо баяртай байна.”

Уг хуванцар хог хаягдлыг нягтруулан шахах төхөөрөмжийг өнгөрсөн жил Хэнтий, Төв, Орхон, Сэлэнгэ, Баянхонгор аймгуудад хүлээлгэн өгсөн юм. Харин өнөөдөр үлдсэн 16 аймаг болон гадаад дотоодын жуулчид ихээр аялдаг улсын тусгай хамгаалалттай 6 газар нутгуудад гардууллаа. Пресслэгч машин тус бүрийг 1 тонн прессийн төмөр утас дагалдах бөгөөд энэ нь нэг жилийн хэрэгцээг бүрэн хангах юм.

Булган аймгийн БОАЖГ-ын дарга А.Гантөмөр: “Булган аймгийн хувьд гарч байгаа нийт хог хаягдлын дийлэнх хувийг хуванцар сав, шил хоёр эзэлдэг. Зөвхөн энэ хоёрыг шийдэхэд л хогны асуудал ихээхэн хувиар буурна гэж бид харж байна. Өнөөдөр Булган аймаг хуванцар болон хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаасыг пресслэдэг машиныг хүлээн авлаа. Баяртай байна.”

Байгаль  орчинд  ээлтэй,  цахилгаан  эрчим  хүч  бага   зарцуулдаг, өндөр хүчин чадалтай, дэвшилтэт технологиор бүтээгдсэн уг төхөөрөмж нь хуванцар   болон   хөнгөн   цагаан   лааз,   бүх төрлийн цаас пресслэх олон төрлийн ажиллагаатай юм. Мөн дунджаар цагт 300-500 кг хог хаягдлыг пресслэх хүчин чадалтай бөгөөд төхөөрөмжийг хаана ч байрлуулах боломжтой.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...