Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Нэг сэрэхэд баруун хөхийг нэлээн их зүсэж аваад амьсгалын аппратанд орчихсон…

н.Сайнаа (нэрийг нууцлав) гэх бүсгүй манай сайтад хандсан юм. Найз минь их зовлон үзлээ. Танаас “Охид, бүсгүйчүүдэд хандаж сэрэмжлүүлж өгөөч” гэж хичээнгүйлэн гуйж энэ явдлыг ярьмаар байна!

Найз минь анхны хүүхдээ өлгийдэн авч маш их баяртай байсан. Ээж, эгч нь жирэмсэн байх үед нь хөхөө маш сайн арчилж хамгаалах талаар зөвлөмж байнга хэлж, төрсөний дараа ч хажуунаас нь холдолгүй зааж зөвлөж байж…Сайн ч арчилсан.

Гэтэл төрөөд 14 хоноод нэг өглөө хөхнөөс нь сүү гарахгүй зангирч эхлээд дотны хүний зөвлөсний дагуу бариач дээр өдөр нь очиж бариулсан юм. Хөх нь чинэрч өвдөж байсан ч хүн бүхний хэлдэг ганц хоёр бариулаад л зүгээр болчихдог гэдэг үгэнд итгээд хөхөө бариулсан ажээ.

Орой нь гаднаас хамаатны ах, эгч нь ирж:

-Яг ийм юм манай эхнэрт тохиолдсоон! би өөрөө хөхийг нь саагаад зүгээр болгож байсан! сайн саа гээд явжээ.

Тэр орой ээж, эгч 2 нь чадахаараа нилээн зангирсан хөхийг нь сааж илж өгсөн. Гэвч тэр шөнөдөө 3 цагт маш өндөр халуурч бие нь өвдөж хүлээн авахаар үзүүлж жижүүр эмч гэрлүүгээ яв! зүгээр гээд хэлж. Найз маань орноос босож чадахгүй хөдөлж чадахгүй байна! эмч дуудаад өгөөч гэхэд өглөө 7 цагт эмч нь орж ирэхэд ухаангүй даралт нь унасан, шокын байдалд орсон байсан.

Нэг сэрэхэд баруун хөхийг нэлээн их зүсэж аваад амьсгалын аппратанд орчихсон, олон өдөр сэхээнд байж байгаад би сэрсэн гэж тэр минь хэлсэн. Эдгэрэх гэж хичнээн цаг хугацаа орсонг үгээр хэлэшгүй!

Эмч: найзад минь!

– Бариад гайгүй болчих мэдрэмж төрдөг толгой биш! – Амьд үлдсэнд баяр хүргэе! гэжээ!

Бариач хүнийг буруутгах гэсэнгүй!

Гэхдээ анагаах ухаанд итгэх цаг ирсээн Ээжүүдээ! Олон ч охид амь насаа алддаг юм байна.

ДЭЭР ҮЕД Л АНАГААХ УХААН ХӨГЖӨӨГҮЙ ҮЕД АРГА ЯДАХДАА ӨВДСӨН БҮХНЭЭ БАРИУЛААД ЭДГЭРЧИХЛЭЭ ГЭЖ БОДДОГ БАЙСАН ЮМ ШҮҮ!

Ингэж зангирсан үед хөхний төв, хөхний мэргэжлийн эмчид хандаж байх нь зөв юм шүү!

Хэнэггүй хуучинсаг арга барилаар өөрсөд дээрээ туршилт хийж амь насаа алдах аюул байгааг хаа хаана анхааралдаа авч эмч нар ч сэрэмжлүүлж сайн ярьмаар байна.

(Зургийг тухайн эзний зөвшөөрөлтэй нийтлэв.)

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Чингэлтэй дүүргийн 16 хорооны оршин суугч Ц.Нарангэрэлийнх ам бүл 10уулаа бөгөөд тэд хөл хорионы үеэр 3 сая төгрөг авсан ч 28 хоногт хүрэхгүй байна...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.