Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

НИЙСЛЭЛЭЭС ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ГУРАВДУГААР САР ХҮРТЭЛ НЭЭХГҮЙ

Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн зорчих хөдөлгөөнийг 2021 оны  гуравдугаар сарын 01-ний өдрөөс нээхээр УОК-оос төлөвлөж байна.

Нийслэлд зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ”  зорилтот арга хэмжээ 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр дуусч,  дүүргүүд дэх халдварын голомт тодорхой болно. Мөн батлагдсан тохиолдлуудын хавьталыг олж тогтоон тусгаарлан тандах ажлууд хийх юм. Иймд халдварын голомттой нийслэлээс ногоон бүсийн аймаг орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээхийг түр хойшлуулахаар шийдвэрлээд байна.

Бүх нийтийг хамарсан дээрх тандалтын нэгдсэн шинжилгээний ажил дууссанаар сорьц шинжлэх лабораторийн ачаалал буурна. Ингэснээр орон нутаг зорих иргэдийн ПСР-ын шинжилгээний хариуг 8-12 цагт багтаан гарах боломж бүрдэхтэй холбоотойгоор 3 сарын 01-ны өдрөөс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхээр тооцсон болно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

ЧӨЛӨӨТ

Э.Дашням: Ажиллажбайна даа. Зарим үйлчлүүлэгч бензин авахдаа таниад зураг хөрөг даруулж байна. Яагаад ийм ажил хийж байгаа юм бэ гэж асууж байх юм. Хүн...