Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Нийслэлийн шилдэг гэр бүлийг алдаршууллаа

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НЗДТГ-тай хамтран нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Нийслэл хотын шилдэг гэр бүлийг алдаршуулах” ёслол боллоо. Ёслолын үеэр нийслэлийн  Хүмүүнлэг, Оюунлаг, Бүтээлч, Спортлог, Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэсэн таван номинацид шалгарсан  11 гэр бүлийг олон нийтэд алдаршуулан, хүндэтгэл үзүүлэв. Шагналыг НЗДТГ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нар гардууллаа.

“Оюунлаг гэр бүл”  номинацид Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Баавгайхүүгийн Насанбат, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн Дангаасүрэнгийн Хосбаярын гэр бүл шалгарсан бол “Хүмүүнлэг гэр бүл” номинацид Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн Рэнцэнбалын Цэндпүрэв, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ганбаатарын Банзрагчийн гэр бүл шалгарав.

“Бүтээлч гэр бүл” номинацид Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Сэвээхүүгийн Жаргалсайхан, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ухнаагийн Мижиддорж, Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Авирмэдийн Цэрэндагва нарын гэр бүл тодров. “Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэр бүл”-ээр  Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн Цэенийн Цэрэндорж, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны иргэн Одхүүгийн Дуламдорж нарын гэр бүл шалгарсан бол Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Арилдын Баянмөнх, Чингэлтэй дүүргийн  зургаадугаар хорооны иргэн Очирбатын Цэгмид нарын гэр бүл “Спортлог гэр бүл”-ээр тус тус шалгарав.

Ёслолын үеэр НЗДТГ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Шилдэг гэр бүлийн амжилтыг алдаршуулж, олон нийтэд түгээснээр олон гэр бүл, тэр тусмаа шинэ залуу гэр бүлүүд үлгэр жишээ авах, суралцах ач холбогдолтой. Түүнчлэн чадварлаг, эвсэг, хүмүүнлэг  гэр бүлийн тоогоор нийслэл хотын өнгө төрх тодорхойлогдоно” гэдгийг онцолж байлаа.

 

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...