Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах асуудлаар санал авч эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны хуралдааны тэмдэглэлээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхэлж, дуусах цагийн зохицуулалтыг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ажлын цагтай уялдуулан, уян хатан байдлаар зохицуулах асуудлыг судалж, турших арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан. Үүний дагуу судалгаанд үндэслэн түгжрэлд нөлөөлдөг төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36, нийт 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах санал боловсрууллаа. Эдгээр 59 сургуулийн 44 нь Их тойрууд байршилтай бол 15 нь Хан-Уул дүүрэг буюу Яармагт байрладаг. Дээрх сургуулиудад нийт 85.207 хүүхэд суралцаж байгаагаас 23.952 буюу 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар хичээлдээ явдаг гэсэн судалгаа гарчээ.

  1. Дээрх 59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар бүсчлэн ойр байршилтай сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэх
  • Сургууль 1 – 07:45 цагт хичээл эхлэх
  • Сургууль 2 -08:15 цагт хичээл эхлэх
  • Сургууль 3 -09:00 цагт хичээл эхлэх

     2. Дээрх зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийн уян хатан болгох

  • Ажил эхлэх цаг -07:00-10:00
  • Ажил тарах цаг -16:00-19:00

07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж, 10:00 цаг ажилдаа ирсэн бол 19:00 цагт тарж болно. Байгууллага тус бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулалт хийх боломжтой.

Санал асуулга өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 16-ны 14:00 цагаас 2022 оны хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Та дараах холбоосоор саналаа өгнө үү.

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН

ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЦАГИЙН ХУВААРЬ

ДҮҮРЭГ БҮС СУРГУУЛЬ I ЭЭЛЖ II ЭЭЛЖ
ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
1 БЗД БҮС – I 21-р сургууль   8:15   13:45
2 БЗД 84-р сургууль 7:45   13:15  
3 БЗД БҮС – II 33-р сургууль 7:45   13:15  
4 БЗД 48-р сургууль   8:15   13:45
5 СБД БҮС – I 1-р сургууль 7:45   13:15  
6 СБД ӨЗБЛАСургууль   8:15   13:45
7 СБД БҮС – II 31-р сургууль 7:45   13:15  
8 СБД 6-р сургууль   8:15   13:45
9 СБД БҮС – III 45-р сургууль 7:45   13:15  
10 СБД 11-р сургууль 9:00
11 СБД БҮС – IV Байгаль эх лицей сургууль   8:15   13:45
12 СБД 2-р сургууль 7:45   13:15  
13 СБД Монгол Улсын Консерватори 7:45   13:15  
14 СБД БҮС – V МУБИС – ЕБС 7:45   13:15  
15 ЧД БҮС – I 5-р сургууль 7:45   13:15  
16 ЧД 50-р сургууль   8:15   13:45
17 ЧД БҮС – II 23-р сургууль 7:45   13:15  
18 ЧД 24-р сургууль   8:15   13:45
19 ХУД БҮС – I 18-р сургууль 7:45   13:15  
20 ХУД 15-р сургууль   8:15   13:45
21 ХУД БҮС – II 52-р сургууль 7:45   13:15  
22 ХУД 75-р сургууль   8:15   13:45
23 ХУД БҮС-III 130-р сургууль 7:45   13:15  
НИЙТ 14 9 14 9

ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

ДҮҮРЭГ БҮС СУРГУУЛЬ I ЭЭЛЖ II ЭЭЛЖ
1 БЗД БҮС – I И-Эс-Эм 7:45     13:15  
2 БЗД Кириллица     9:00    
3 БЗД БҮС – II Оюунлаг 7:45     13:15  
4 БЗД  Уудам монгол     9:00    
5 БЗД БҮС – III Шинэ монгол 7:45     13:15  
6 БЗД Төгсдэлгэрэх   8:15     13:45
7 БЗД БҮС – IV Шилдэг     9:00    
8 БЗД Их засаг лицей     9:00    
9 БЗД БҮС – V Эрхэм баян эрдэм     9:00    
10 БЗД Гёте  7:45     13:15  
11 БЗД БҮС – VI Оюуны-Оньс     9:00    
12 СБД БҮС – I Логарифм 7:45     13:15  
13 СБД Үй цай   8:15     13:45
14 СБД БҮС – II Сант 7:45     13:15  
15 СБД Улаанбаатар элит   8:15     13:45
16 СБД БҮС – III Шинэ үе   8:15     13:45
17 СБД БҮС – IV Эрдэмтөгс     9:00    
18 СБД Сэлбэ     9:00    
19 СБД БҮС – V Дойче шуле     9:00    
20 СБД Кинг кидс   8:15     13:45
21 СБД БҮС – V Эрдмийн уурхай     9:00    
22 СБД Хаан эрдэм     9:00    
23 ЧД БҮС – I Тусгал     9:00    
24 ЧД Олонлог     9:00    
25 ЧД БҮС – II Оюут   8:15     13:45
26 ЧД Олонлог эгзэ 7:45     13:15  
27 ХУД БҮС – I Орчлон сургууль     9:00    
28 ХУД Хобби сургууль     9:00    
29 ХУД БҮС – II Оргил сургууль     9:00    
30 ХУД Монгол билиг оюун сургууль     9:00    
31 ХУД БҮС- III Орхон Хасү сургууль     9:00    
32 ХУД БҮС – IV Шинэ Монгол Харумафүжи сургууль 7:45     13:15  
33 ХУД Бритиш сургууль     9:00    
34 ХУД БҮС -V Сакура сургууль     9:00    
35 ХУД Солонго Эс Эф сургууль     9:00    
36 ХУД БҮС – VI Жет тэмүүлэл сургууль     9:00    
НИЙТ 8 6 22 8 6

Жич: Хавсралтад заагдсанаас бусад ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цаг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/105 дугаар захирамжийн дагуу 08:00 цаг байна.

  НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...