Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

“НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН, АВТОМАШИНЫ УТААНААС БОЛЖ ЭНЭ ЖИЛ НЭМЭГДСЭН”

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ”, “Утаагүй, угааргүй ухаалгаар хэрэглэе” аяны хүрээнд БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НМХГ, ЦУОШГ, “Таван Толгой Түлш” ХХК болон бусад холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг 7 хоног бүрийн Даваа гаригт нэгдсэн байдлаар тогтмол хүргэж эхэлээ.

  • -ЗГ-аас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд агаар дахь тоосонцрын агууламж суурь онтой харьцуулахад 50 орчим хувиар буурсан.
  • -Агаарын чанар сайжирсан хэдий ч агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо, хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь тодорхой нөлөөлөл үзүүлж байна.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн:

Агаарын бохирдлын талаар мэдээллийг зөвхөн тухайн өдрөөр бус сарын дунджаар тодорхойлдог. Ингэж үзэхэд 2021 оны арваннэгдүгээр сарын агаарын бохирдол 2020 оныхоос өндөр байгаа. Агаарын чанарын мэдээг харвал бохирдол өмнөх оноос 25-40 хувиар их байгаа нь харагдана. Үүний шалтгаан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй холбоотой. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард нийт тээврийн хэрэгслүүдийн 15-20 хувь замын хөдөлгөөнд оролцож байсан. Тухайн өдрүүдэд сайжруулсан шахмал түлшний хэрэглээ нэмэгдсэн ч агаарын чанар энэ оныхоос сайн байсан байна.

2021 он гарсаар төвийн зургаан дүүрэгт 6,510 өрх шилжиж ирсэн бол түр оршин суугчаар бүртгүүлсэн 20,593 өрх байна. Эдгээр өрх галлагааны улиралд 60,000 тонн түлш хэрэглэнэ. Гал түлж буй өрхийн тоо буурахгүй байгаа бөгөөд Баянхошуу, Хайлааст, Дамбадаржаа гэсэн гурван хэсэгт агаарын бохирдол буурахгүй байгаа. 

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...