Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Нийслэлийн АБАХТУдирдагч З.Төмөртөөмөө: Гадуур нь маш олон гуйлга гуйсан хүмүүс төмпөн сав тачигнуулаад, хөлгүй гаргүй, сохор, доголон бүх л хүмүүс байв

Нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдолын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөөмөө цахим хуудсандаа:
ЯМАР АЗААР МОНГОЛДОО МЭНДЭЛВЭЭ
Нэлээн хэдэн жилийн өмнө эхнэрээ дагуулаад Энэтхэг улсыг зорив оо.
Их сайхан зүйл төсөөлж их хүлээлттэй явж билээ. Санаанд үлдсэн бяцхан дурсамжаа та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа.
Delhi /Дэли/ нийслэлд буулаа. Онгоцноос буугаад буудал хүртэл хэсэг ажиглав. Энд тэнд л хэсэг бүлэг бөөгнөрсөн нөхөд гал асаан тойрон суусан харагдав. Бид 2 т бол халуун л байлаа. +10 байсан санагдана. Энэтхэг чинь халуун орон шүү дээ. Тэр жил урд байгаагүйгээр хүйтэрсэн гэв. Гэхдээ л +градус шүү дээ.
Нарлаг Монгол орон минь жилийн дөрвөн улиралтайд өөрийн эрхгүй бахархав.
Төв зам шахуу замын дундах хашлаган дээр угаасан хувцас тохсон харагдав. Бид ч бас хамаагүй цэмбэгэр байнаа гэж дотроо бодсоор буудалдаа хүрэв. Delhi-д хэд хоноод машинаар Agra хотыг зорьлоо. Зам гэж нээрээ ёстой гоё юм аа Алдарт Taj Mahal үзэхээр явж байгаа нь энэ юм.
Дэлхийн долоон гайхамшгийн нэг шүү дээ гэж бодон дотроо догдлон явлаа.
Зорьсон газраа нэг л мэдэхэд ирлээ.
Гадуур нь маш олон гуйлга гуйсан хүмүүс төмпөн сав тачигнуулаад, хөлгүй гаргүй, сохор, доголон бүх л хүмүүс байв.
Яасан их зовлонтой ард түмэнтэй газар вэ? хэмээн өөрийн эрхгүй бодогдов. Дотогшоо орлоо алдарт Taj Mahal ямар үзэсгэлэнтэй юм бэ? Түүхийг нь сонсоод ангайж орхив.
Яасан сайхан хайр, Хатандаа ямар үнэн ч агуу хаан бэ хэмээн биширсээр “Agra” хотыг орхин цааш хөдөллөө.
India Patna хотод ирлээ. Patna хотоос бурхан багшийн гэгээрэлд хүрсэн
“Bodh Gaya” – руу машинаар явах болов. Машинд суулаа нарийхан замаар галзуу давхидаг нөхөртэй таарчихав. Зам дээр том тэрэг, үхэр мал, явган хүн бүгд бэлчиж байх нь тэр, нөгөө нөхөр сүлжээд л хар хурдаараа давхина. Хэл мэдэхгүй 2 чинь гар гараа атган, бие ээ чангалан хариугүй л амандаа маань уншсангүй. Ээ бурхан минь айн сандран явсаар арай гэж хүрэх газраа ирлээ. Мөн л урдын адил төмпөн сав түжигнээд л урдуур угаадас, усаа цацаад л ай эвгүй дүр зураг, жаахан охин ямар ч хамгаалалтгүй тээр өндөр дээр олсон дээр алхана. Ээж нь доор нь мөнгө гуйн зогсоно. Хүмүүс алга ташин хэдэн зоос төмпөнрүү шидлэнэ. Гэнэт газар доор дугуйтай банзан дээр өрөөл татанхай хүн цочтол 2 тийш гараараа залуурдан урд хойгуур давхилна. Харахад ч хэцүү яс арьс болсон хүмүүс байнга энд тэнд үзэгдэнэ. Бурхны номонд суухаар дэлхийн өнцөг бүрээс хэдэн 100 мянган хүмүүс цугларчээ. Асар том стадион шиг задгай танхимд газар шигэн суусан хар мянган хүмүүс тэд тасалбартай, харин гадуур нь тасалбар авч чадахгүй хүмүүс маш олноороо завьлан сууж залбирал үйлдэн сууцгаана. Далай багш морилж бүгд дор бүрнээ мөргөж залбирцгаана.
Яг тэр үеэр буудал айхтар үнэтэй бараг л худлаа хэлэх хүнд нарийхан хэдэн банзтай сарампайнд хэдэн 100-н мянган төгрөгөөр хоног төөрүүлнэ.
Том гэгээнтэн байрласан буудал илүү их үнэтэй байв. Ийнхүү хэд хоног өнгөрлөө. Эхнэр маань олон залуус ирж үзмээр газар байна даа гэж хэлэв. Нээрээ яг тийм бид эх орондоо хэтэрхий жаргалтай байдагаа яагад анзаардаггүй юм болоо гэж дандаа бодсоор буцсан даа.
Цэлгэр сайхан эх орондоо ирлээ, бидэнд орон гэр, унаа тэрэг, үр хүүхэд хайртай бүхэн маань байна. Тэр бол дэндүү том аз-жаргал байнаа гэдгийг хэдхэн хоногт асар хүчтэй мэдэрч билээ. Ай бидэнд асар олон боломж, агуу сайхан түүх, уудам хөндий газар нутаг, бүгд байна шүү дээ. Хүнд хэцүү гэгдэж буй тэр л газараас өнөөдрийн бидний ихэнхи хүмүүс шүтдэг агуу Будда төрж даян дэлхийд мөрөө үлдээжээ…Хэн ямар шашин шүтэх нь чухал биш шүү дээ.
Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод Өглөөний нарыг наранд бүү бодоо гэж Монгол ардын мэргэн сургааль санаанд буусан билээ.
Дараа дахин заавал явна аа гэж бодож байгаа “India”
Доорхи зурагнуудыг эхнэр өөрийн утсаар дарсан болно.

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Чингэлтэй дүүргийн 16 хорооны оршин суугч Ц.Нарангэрэлийнх ам бүл 10уулаа бөгөөд тэд хөл хорионы үеэр 3 сая төгрөг авсан ч 28 хоногт хүрэхгүй байна...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.