Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

“Налайх дүүргийг агаарын чанарын бүсэд нэмж оруулж 7200 өрх шахмал түлш түлж эхэлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр болж, агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, боловсруулахыг үүрэг даалгавар өгсөн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцууллаа.

Тэрбээр  “Налайх дүүргийг агаарын чанарын бүсэд нэмж оруулж байгаа. Ингэснээ 7200 өрх шахмал түлш түлж эхэлнэ. Холбогдох албаныхантай уулзалт хийж байгаа. Уулзалтаар тодорхой үр дүнд хүрнэ” гэв.

Мөн нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн биеийн тамирын талбай, ногоон байгууламж гүйлтийн зам талбайг нэмэгдүүлэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна хэмээлээ.

Хотын дарга ажлаа эрчимжүүлж, шахмал түлшний хатаалт, чанарт эртнээс анхаарах хэрэгтэй онцоллоо. Мөн Хотын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах ажлыг шуурхайлахыг үүрэг болгов. Түүнчлэн Улаанбаатар хотын хуучны хийцтэй барилгуудыг хэвээр нь хадгалах, хамгаалахад анхаарах шаардлагатайг ч хэлж байлаа.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...