Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

М.ОЮУНЧИМЭГ: 5000 ХҮН АМ ТУТАМД АРХИ БОРЛУУЛАХ НЭГ ЦЭГТЭЙ БОЛГОХ САНАЛ ТУСГАСАН

2018 оны ҮСХ-ны судалгаагаар нийт эрүүлжүүлэгдсэн 81мянган хүний 80.8% нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 55% нь гэр орондоо архидан согтуурсны улмаас эрүүлжүүлэхэд хүргэгдсэн байна. Иймд

1/Ажлын байрыг бодитойгоор нэмэгдүүлэх

2/Нийгмийг соён гэгээрүүлэх, архины хор хохирлыг таниулах

3/Худалдаа, үйлчилгээний төвийн архи зарах, үйлчлэх цагийг хязгаарлах

4/Согтолттой байгаа иргэнд нэмж архи борлуулах, үйлчлэхээс татгалзах

5/Согтууруулах ундааны этилийн спиртийн агууламжаас шалтгаалан борлуулах цэгийн байршлыг ялгамжаатай тогтоох

6/Согтууруулах ундааны этилийн спиртийн агууламжаас шалтгаалан татвар ногдуулах зэрэг арга хэмжээг шат дараатай авах шаардлагатай байна.

Нийслэл хот 1.2 сая хүн амтай. Гэтэл 6000 орчим архи зарах зөвшөөрөлтэй газар байна. Үүний 95% орчим нь жижиглэнгийн буюу мини маркет, хүнсний дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Нэг үгээр хэлэхэд хяналтгүй болчихсон учираас гэр бүлийн хүчирхийлэл ихсэж байна.

Иймээс орон нутагт 3000 хүн ам тутамд нэг, нийслэлд 5000 хүн ам тутамд нэг архи борлуулах цэгтэй байя гэсэн санал тусгасан. Дэлхийд хүн амын амжиргааны түвшингээс шалтгаалж архи борлуулах зөвшөөрөл олгодог. Гэтэл манайд эсэргээрээ хэрэгжиж байна. Хүчирхийллийн 80% нь архи, согтууруулах ундаанаас үүдэлтэй гэсэн судалгаа бий. Гол нь соёлтой хэрэглээг бий болгохын тулд хуульчлах шаардлагатай нь олон судалгаан дээр харагдаж байна шүү дээ гэв.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...