Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Мэргэшсэн ТББ-ууд хамтран ажиллахаар болов

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт санхүү, эдийн засгийн салбарын мэргэжлийн байгууллагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Эдгээр байгууллагууд нь олон улсын мэргэжлийн дээд байгууллагынхаа жинхэнэ гишүүн, Монгол Улсын хуулиар эрх хэмжээ, чиг үүрэг нь тогтоогдсон, гишүүнчлэлтэй, нийтэд ил тод хүлээн зөвшөөрөгдсөн засаглалын тогтолцоотой байгууллагууд юм.Б.Түвшин: Мэргэжлийн мэргэшсэн ТББ-ууд хамтарснаар:

  • тухайн салбарын үйл ажиллагааг давхцуулахгүй ажиллах,
  • мэргэжлийн байгууллагуудын статусыг бий болгох,
  • олон нийтийн буюу нийгмийн олон талын эрх ашгийг дээдлэх,
  • салбарын болон мэргэшсэн байгууллагуудын хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох,
  • мэргэжлийн эрх ашгийг бүх түвшинд хамгаалан ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигтээ тусгасан гэв.
Тус салбарын мэргэжлийн байгууллагын нийгэмд гүйцэтгэх үүрэг ролийг нэмэгдүүлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн үйл ажиллагаа явуулах зорилгын хүрээнд энэхүү санамж бичигт Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч Б.Түвшин, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн ерөнхийлөгч Г.Баянмөнх, Монголын үндэсний дотоод аудиторуудын холбооны ерөнхийлөгч Ж.Оюумаа нар гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...