Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХЯНАЛТ ТАВЬЖ ЭХЭЛЛЭЭ

          Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн чиглэлийн хүрээнд Сонгуулийн тухай хуульд хяналт тавьж ажилладаг билээ. Чиг үүргийнхээ дагуу  2021 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дараах гурван заалтад  хяналт тавьж эхэлжээ.

Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ЖИЛ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ САНАЛ АВАХ ӨДРИЙГ ДУУСТАЛ 43.6-д заасны дагуу  “Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасныг, 43.1.8-д заасны дагуу “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэхийг хориглоно”  гэж заасныг хэрэгжүүлэх үүргийг хүлээнэ.

        Харин СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛСНЭЭС хойш 41.13-т заасны дагуу “Радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтална”  гэж заасныг хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих юм.

       Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагууд аль нэг нам, нэр дэвшигчид давамгай байдал олгохгүй, адил тэгш,  үнэн зөв мэдээлэл өгч ажиллахыг хүсье гэв.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...