Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЧӨЛӨӨТ

МУГЖ Т.Ариунаагийн төрсөн өдөр тохиож байна

МУГЖ Т.Ариунаагийн төрсөн өдөр тохиож байна.

Монголын поп дива дуучин. 1996 онд гаргасан Эрос #1 цомгоороо Монголын хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж өөрийн орон зайг бий болгосон. Ариунаа бол түүний тайзны нэр бөгөөд өөрөөр хүмүүс түүнийг Эрос Ариунаа гэж дууддаг байсан. Тэрээр монгол олондоо бишрэгдсэн дуучдын нэг хэмээн үздэг билээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа нь 1967 онд Улаанбаатар хотноо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Төмөр, Баянжаргал нарын охин болон төржээ. Тэрбээр багаасаа л дуу бүжигт авьяастай хүүхэд байсан аж. Ариунаа нь нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургуульд сурагч байх үеээсээ хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор “Нарны дуулал” хамтлагт дуулж байсан юм. 15 настай байхдаа “16 нас” хэмээх дууг анх дуулсан нь түүнийг олонд таниулан энэхүү дуу нь хүүхэд, залуучуудын сонсох дуртай дуу болж чадсан  байдаг. 16 настайд нь буюу нэг жилийн дараа уг дуу нь Монголын радиогийн алтан фондод бичигдсэн байна.

Дунд сургуульд байхдаа тэрбээр Монголын пионерын байгууллагын урлагийн үзлэгийн мөнгөн медаль хүртсэн ба мөн Зөвлөлтийн дуу дуулаачийн улсын уралдаанд шалгарч байжээ. Хожим нь тэрээр Болгар улсын Хөгжмийн дээд сургуульд суралцан төгсөж мэргэжлийн дуучин болсон байна.

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Чингэлтэй дүүргийн 16 хорооны оршин суугч Ц.Нарангэрэлийнх ам бүл 10уулаа бөгөөд тэд хөл хорионы үеэр 3 сая төгрөг авсан ч 28 хоногт хүрэхгүй байна...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.