Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

МУГЖ Ж.Сүххуяг таалал төгсчээ

“Мандухай сэцэн хатан” киноны Батмөнх даян хааны дүрээр монгол түмэндээ танигдсан Монгол Улсын гавъяат жүжигчин Ж.Сүххуяг таалал төгсчээ.

1987 онд “Мандухай сэцэн хатан” киноныхоо зурганд орчихоод дуугаа хийж байх үед “Хайрыг хайрла” жүжгийн тайз нурж унаад, нарийн, бүдүүн гэдэс, сэмж маань язарч, дотроо хоёр литр цус алдсан. Хуучин гэмтлийн эмнэлэгт 45 хоногийн дотор гурван хагалгаа хийлгэж байсан юм. Дуугаа хийж байхад оёдол маань задраад, гуравдугаар эмнэлэгт цоройгоо оёулж байсан. Ингээд дөрвөн удаа хагалгаанд орсон юм. Тэр үед эмч нар хэлж байсан. Хорин жилийн дараа хагалгааны чинь гор гарна даа гээд. Яг л хорин жилийн дараа харвалт өгсөн. Тэгээд гурван жилийн өмнө саажилт маягийн зүйл өгөөд, ганцаараа явж чадахаа больсон. Нэг талдаа таягтай, нөгөө талдаа түшүүлж явдаг болсон талаараа саяхан л яриа өгөөд сууж байсансан…

Олон сайхан дүрээрээ танигдаж үзэгч олон, Монголын ард түмний хайртай хүү болж чадсан жүжигчин Ж.Сүххуяг агсаны гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамт олонд гүнээ эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТГУГАЙ

 

 

 

2 Comments
0 0 votes
Article Rating
guest
2 Comments
Newest
Oldest Most Voted
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...