Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЧӨЛӨӨТ

МОНГОЛ БӨХӨНГИЙН ТОО ТОЛГОЙ ӨСЧ 8500 ГАРУЙ БОЛЖЭЭ

Дэлхий дээр зөвхөн Монголд байдаг монгол бөхөн сүүлийн жилүүдэд идэш тэжээлийн хомсдол, зуд, халдварт өвчний улмаас хорогдож 2017 оны эхээр 3000 гаруй тоо толгой үлдээд байсан юм. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч 2020 оны арваннэгдүгээр сард хийсэн тооллогоор монгол бөхөнгийн тоо толгой 8500 орчим болж өссөнийг тогтоожээ. Энэ нь  тусгаар жижиг сүргүүдийн тоо орсон  нэгдсэн дүн юм.

Судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шугаман замналын аргаар бөхөнгийн тархац нутаг болох Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Ховдын Манхан, Увсын Завхан сум, Завханы Дөрвөлжин сумын нутагт хийсэн байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүйлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Гантулга “Бөхөнгийн тархац нутагт энэ зун зуншлага сайн байсан нь бөхөнд эергээр нөлөөллөө. Гэхдээ ийм байдал жил болгон тохиогоод байхгүй тул хамгааллын ажилд талууд анхаарлаа сулруулахгүй байх шаардлагатай. Ялангуяа энэ өвөл цас их орж өвөлжилт хүндэрч магадгүй байгаа тул онцгой анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

Хэдийгээр монгол бөхөнгийн тоо толгой тодорхой хэмжээгээр өссөн ч тайвшрах болоогүйг мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь хууль бус агнуур, бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоо толгойн хэт өсөлттэй холбоотой бэлчээрийн хомсдол, ган зуд, халдварт өвчин гээд монгол бөхөнд заналхийлэх аюул олон.
2014 оны байдлаар 15 мянган монгол бөхөнтэй байв. Харамсалтай нь, 2017 онд дэгдсэн бог малын мялзан өвчин, зудны улмаас монгол бөхөн нэг дор олон мянгаараа хорогдож ердөө 3000 гаруй болж байсан гашуун түүх бий. Тиймээс бөхөнг түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах, хэд хэдэн тусгаар бие даасан популяци үүсгэх нь ган, зуд, халдварт өвчний эрсдэлийг бууруулах боломжтой юм. Түүнчлэн бөхөнгийн үржил, төллөлт явагддаг бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хууль бус агнуурыг бууруулах ажлыг хийх нь энэ нэн ховор амьтныг мөхлөөс аврах арга зам юм гэж судлаачид онцлон ярьж байна
Эх сурвалж: БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...