Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Монголын циркчид 80 жилийн ойгоороо, гадаа хасах хэмийн хүйтэнд асар майханд тоглолтоо толилуулж байна

Тэртээ 1941 оны долдугаар сарын 9-ний өдөр Яармагийн дэнжийн задгай талбайд 2000 хүний суудалтай анхны цирк үүдээ нээсэн түүхтэй. Өдгөө Монголын циркийн урлаг 80 “нас” хүрчээ. 

Харамсалтай нь энэ жил Монголын цирк өөрийн байргүйн улмаас 80 жилийн ойгоо гадаа хасах хэмийн хүйтэнд асар майхан засаад үйл ажиллагаа явуулж байна. Очиж бэлтгэлийн үйл ажиллагаатай танилцсан зарим иргэд Монголд төр гэж байна уу? Цирк хэмээх их айлын эзэд өнөөдөр хөлдүү газарт, шалгүй асар майхан засаад хасах хэмийн хүйтэнд бэлтгэлээ хийж, амнаас нь халуун уур савсам хүйтэн асарт 80 жилийн ойн баяраа тэмдэглэж үзэгч олондоо тоглолтоо толилуулах гэж байна.

Харамсмаар, өр зүрх өвдөж байна! гэлээ.

Тэгш ой тохиосон энэ өдрүүдэд Монголын циркчид гурван удаагийн тоглолт хийх болсон талаараа хэвлэлийн бага хурал хийхээр сэтгүүлчдийг урьжээ. 

Асашёорюү Д.Дагвадорж аварга Монголд ганцхан Улсын циркийг хувьчилж авснаар энэ салбар үндсэндээ устаж алга болон, циркчид нь гадаадад гэрээгээр, мал амьтан гэх зүйлгүй болж, малын байр нь машины зах, хувцас солих өрөө нь баар болсныг бид бүгд мэдэж байгаа. 80 жилийн ойгоо тэмдэглэж байгаа циркчин бүр энэ талаар халаглан ярьж байна. Учир нь тэд Аса циркийн тайзнаа гарахын тулд түрээс төлдөг талаар өгүүллээ.

Иймд  байна.

Монгол улсын консерваторын тэнхимын эрхлэгч, МУГЗ Н.Оюун: 

. Уг нь Монголын цирк бол Монгол улсын нэрийг дэлхийд дуурсгадаг урлагийн төрөл. Гэтэл Аса цирк маань засвартай байгаа гэж мэдээлсэн. Байсан ч бид түрээсээр тайзнаа гардаг. Маргааш гурван удаагийн тоглолт хийнэ гэв.

Хэвлэлийн хуралд Монголын хөгжмийн консерваторын Бүжиг, циркийн урлагийн тэнхимийн эрдэмтэн багш нар оролцлоо. Тэд:

-Майхан цирк 600 хүний багтаамжтай. Зориулалтын сандал ирээгүй байгаа. Дараа жил 600 сандлаа авчраад засна. Одоогоор 250 хүний сандал тавьж чадлаа. Хүйтний улирал эхэлж байгаа учир асарт бэлтгэл хийх боломжгүй байна.
.
Салбар яамандаа хандахад 12 сарын 01 гэхэд АСА циркдээ очиж бэлтгэлээ хийх боломжтой тухай яригдаж байгаа. Гэхдээ засвар дууссан байсан ч түрээс төлж бэлтгэл хийх нь хүндрэлтэй байна.
. Циркийн сургууль төгссөн оюутнуудын 93.5 хувь нь ажилтай, ажлын байртай байдаг. Уран бүтээлчдийн 80 гаруй хувь нь дэлхийн өнцөг булан бүрт циркэд ажиллаж байгаа юм хэмээн өгүүллээ.

Эх сурвалж: News.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...