Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЧӨЛӨӨТ

МОНГОЛД БОЛСОН АСАР ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ

1957.12.4-нд Алтайн нурууны Их Богдод дэлхийг дэлдийлгэсэн хүчтэй газар хөдлөлт болж байжээ. Газар дор 30 км байсан голомтонд 11-12 балл хүрсэн бөгөөд 12 бол дээд балл юм.
Ийм хүчтэй газар хөдлөлт хуурай газар ховор тохиолдно.
Үүнд: 80 км үргэлжилсэн уул нуруу өргөгдөж, хойш хөдөлсөн.
8,5 метр өргөгдсөн нь шинжлэх ухаанд баттай бүртгэгдсэн дээд хэмжээ юм.
10 метр өндөр чулуун давалгаа мэт бүтэц Торомхон гэдэг газар үүссэн.
Бахар уулын орой хэсэг нурж унахдаа хоёр голын хөндийг хааснаар Оюу, Номин нуур үүссэн.
300 км урттайгаар газар хагарахад олон мал унаж үхсэн бөгөөд хагархайн хоёр тал дээш доош их зөрсөн, өргөгдсөн хэсэг өргөгдөөгүй дээрээ давж нөмрөн тогтох, газар хойш шилжсэн, атирсан, овойсон гээд содон үзэгдлүүд гарсан байв.
Эхлээд 5 балл газар хөдлөхөд хүмүүс барилга байшингаас гарсан. Дахин газар хөдлөхөд барилга байшингууд нурсан. Тариа шигших мэт өнхөрцгөөж, хүн малгүй хөл дээрээ тогтож чадахгүй байлаа гэж дурссан байдаг.
Уулын чулуу бэл рүүгээ ихээр өнхөрсөн бөгөөд холоос харахад олон сарлаг тоос хадаан бууж байх шиг харагдсан. Нийт 13 хүн амь насаа алдаж, 1000 гаруй мал хад чулуунд цохигдон үрэгдсэн.
Газар хөдлөлтийн улмаас хоёр аймгийн дөрвөн сумын төв газрын хөрснөөс арчигдсан гэдэг.
Тооцооллоор 10 сая төгрөгийн хохирол учирсан.
Эхлээд дуу гарснаа, дараа нь хүчтэй дэлбэрэлт адил чимээ гарсан байдаг. Тэнгэрт тулсан шороо тоос босож, 230 км үргэлжилсэн уул нурууг бүрхэж, 100 метрээс цааш юм үзэгдэхээ байж, 2 хоногийн дараа л агаар цэвэршсэн аж.
Газраас ус оргилж, 30 гаруй км урт урссан гол мэндэлсэн ч, дөрвөн жилийн дараа татарчээ.
5 сая ам км нутаг буюу гурван улсад газар хөдлөлт мэдрэгдсэн.
700 км зайтай Улаанбаатарт 5-6 балл доргиж, хана цуурах, шавар шохой унах, барилга суух зэрэг гэмтэл гарсан. Гадаад яаманд чухал хурал болж байхад дээрээс шороо гоожсон гэж дурсдаг.
Хөдөө нэг хурал болж байтал Сүх жанжны баримал толгой сэгсэрсэн ч гэж дурсдаг.
1000, 1300 км зайтай Улаан-Үд, Читад 4 балл доргисон.
Эрхүүд 5 балл доргисон. Эрхүүд олон барилга байгууламжид бага зэрэг гэмтэл учирсан. Эрхүүгийн УЦС-ийн шороон далан нягтарч, ус шүүрэх магадлалыг үгүй болгосон. Энэ нь газар хөдлөлт барилга байгууламжинд сайн нөлөө үзүүлсэн маш ховор тохиолдол ажээ.
Ховорхон хүчтэй газар хөдлөлт хүн ам сийрэг нутагт болсноор харьцангуй бага шуугиан дэгдээсэн ч шинжлэх ухаанд тодын тодоор тэмдэглэгдэн үлджээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...