“Литл Кикерс” нь 18 сартайгаас 7 хүртэлх насны буюу сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан хөл бөмбөгийн сургалтын хөтөлбөр юм.
Хүүхдийн 2-5 насандаа олж авсан мэдлэг, ур чадвар насан туршийнх нь боловсролын суурь болдог учир хүүхдийг багаас нь амьдралын зөв дадалд сургах, биеийн болон оюуны хөгжлийг дэмжих нь чухал байдаг. Гэхдээ үүнийг танхимын аргаар биш спортоор дамжуулан хөгжилтэй, тоглоомын аргаар сургах нь маш үр дүнтэй байдаг байна. Энэ хөтөлбөрийг 2002 онд Лондон хотноо анх эхлүүлсэн хатагтай Кристин Станчус энэ шаардлагыг өөр дээрээ мэдэрч, хүүхэд багачуудыг харилцааны болон бие бялдарын зөв хөгжилтэй болж төлөвшүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийг бий болгож байжээ.
Өнөөдрийн байдлаар 34 улсын 340 гаруй франчайзингийн 2250 дасгалжуулагч энэ хөтөлбөрийг дэлхийн өнцөг булан бүрт нэг стандартаар хэрэгжүүлж байна. Хөтөлбөр нь дэлхийн хамгийн том, хамгийн амжилттай явж байгаа сургуулийн өмнөх насны хөл бөмбөгийн академи юм. Монгол Улс уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй 27 дахь улсаар бүртгэгдэж, дэлхийн стандартыг Монголдоо 2018 оны 6 дугаар сараас эхлэн нэвтрүүлээд явж байна.
09:30-10:15 Литл Кикерс (1.5-2.5 нас)
10:30-11:15 Жуниор Кикерс (2.5-3.5 нас)
11:30-12:30 Майти Кикерс (3.5-5 нас)
12:45-13:45 Мега Кикерс (5-7 нас)
14:00-15:00 Майти Кикерс (3.5-5 нас)
https://www.facebook.com/littlekickersmongolia/
“Литл Кикерс” нь 18 сартайгаас 7 хүртэлх насны буюу сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан хөл бөмбөгийн сургалтын хөтөлбөр юм. Хүүхдийн 2-5 насандаа олж авсан мэдлэг, ур чадвар насан туршийнх нь боловсролын суурь болдог учир хүүхдийг багаас нь амьдралын зөв дадалд сургах, биеийн болон оюуны хөгжлийг дэмжих нь чухал байдаг. Гэхдээ үүнийг танхимын аргаар биш спортоор дамжуулан хөгжилтэй, тоглоомын аргаар сургах нь маш үр дүнтэй байдаг байна.
Posted by Мандахжаргал Төмөр on Sunday, 1 November 2020