Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

КОВИД-19

Коронавируст халдварын 13 тохиолдол бүртгэгдэв

Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 10-нд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын  13 тохиолдол бүртгэгдлээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн авто хоёр лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ  14 216 хүнд PCR-ийн шинжилгээ хийжээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ. “Тэнүүн-Огоо” компаниас гаралтай гэр бүлийн халдвар, “Ачтан” эмнэлэг, “Мөнххада” ХХК-тай холбоотой буюу батлагдсан тохиолдлуудтай ойр харилцсан хүмүүсээс халдвар илэрсэн байна. “Ачтан” эмнэлгийн халдварын тохиолдол нийт 47 болсноос 21 нь эмнэлгийн ажилчид бол бусад нь гэр бүлийн хүмүүс, гэр бүлийн гишүүдээс дамжсан халдвар юм. “Тэнүүн-Огоо” компанийн хувьд жолооч нар тэдний гэр бүлийн гишүүд нийт 14 тохиолдол болж байна. “Мөнххада” ХХК-ийн 8 ажилтан, тэдний гэр бүлийнхэн гээд 25 тохиолдол бүртгэгджээ.

Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол  1442 болж байна. Үүнээс 396 хүн эдгэрээд байгаа бол 535 хүн эмчлүүлж байгаа юм.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...