Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

КОВИД-19

Коронавирусийн эсрэг вакцины сэргээх тунгийн тухай таны мэдэх ёстой 5 зүйл

  1. Дархлаа сэргээх нэмэлт /бүүстэр/ тунг хэн хийлгэх ёстой вэ?

Эрүүл мэндийн сайдын А/564 дугаар тушаалаар “Ковид-19”-ийн эсрэг вакцины гурав дахь тун буюу дархлаа сэргээх нэмэлт тунд 18 ба түүнээс дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжоор хангаж байна. Иргэн та коронавирусийн нэг, хоёрдугаар тундаа хамрагдаад гурав ба түүнээс дээш сар болсон бол вакцины гурав дахь тундаа хамрагдах боломжтой.

  1. Коронавирусээр өвчилсөн бол гурав дахь тунг хийлгэх шаардлагатай юу?

Хэрвээ та вакцины нэгдүгээр тунд хамрагдаад коронавирусийн халдвар авч өвчилсөн бол эдгэснээс хойш 21 хоногийн дараа хоёр дахь тунд хамрагдах боломжтой. Харин хоёр тунд бүрэн хамрагдаад халдвар авсан тохиолдолд гурав дахь тунг одоогоор зөвлөхгүй байгааг анхаарна уу.

  1. Вакцины гурав дахь тунд хамрагдахын тулд хаана хандах вэ?

Вакцины гурав дахь тунд хамрагдахын тулд та харьяа аймаг, дүүргийнхээ дархлаажуулалтын цэгүүдээр хийлгэнэ. Та Улаанбаатар хотод амьдарч байгаа бол гэрийнхээ ойролцоо вакцины цэгүүдийн мэдээллийг тогтмол УОК-ын Шуурхай штаб хаягнаас, “Нийслэлийн мэдээ” пэйж хуудаснаас авна уу. Хэрвээ орон нутагт амьдарч байгаа бол аймаг, орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагуудад хандан вакциндаа хамрагдах боломжтой. Мөн 119 дугаар руу залгаж хаяг, байршлын мэдээллийг авч болно.

  1. Ямар вакцин хийлгэх вэ. Вакцин хольж хийлгэх боломжтой юу?

Нэмэлт тунг та хийлгэхдээ Монгол Улсад байгаа Комирнети (Файзер) болон Вероцелл (Синофарм) вакцины аль нэгээс сонголтоор хийлгэж болно. Мөн вакцины цэгүүдэд байрлах эмчид үзүүлэхдээ хоёр төрлийн вакцины алийг нь сонгож тариулах талаараа зөвлөлдөх боломжтой.

  1. Гурав дахь тунг хийлгэснээр үнэхээр үр дүнтэй юү?

Тодорхой хугацааны дараа дархлал сэргээх нэмэлт тун хийснээр та дархлаагаа илүү урт удаан хугацаанд хамгаалах боломжтой болж байгааг олон улсад болон Монгол Улсад хийсэн судалгааны үр дүнгүүд харуулж байна. Монгол Улсад вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан хүн амд хийсэн судалгаагаар гурав дахь тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа 0.1 хувь нь л халдварт өртсөн бөгөөд энэ нь вакцины нэмэлт тун өндөр үр дүнтэйг харуулж байна.

 ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

БЗД-ийн 26-р хороо Элизабет хорооллын 16-р давхраас эмэгтэй хүн үсэрч газар дээрээ нас барсан хэрэг гарлаа. Талийгаач 40 орчим насны эмэгтэй байсан талаар эх...