Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

КАНАД УЛСЫН ЭЛЧИН САЙД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ ДЭМЖИЖ, ХАМТАРЧ АЖИЛЛАХАД БЭЛЭН ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катерин Ивкоффийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсаас Канад улсын их, дээд сургуульд ойролцоогоор 400-500 монгол оюутан суралцаж байна. Канад улсын хувьд 2009 оноос хойш нийт 62 төслийг санхүүжүүлсэн, багш нар болон орон нутгийнханд зориулсан хөтөлбөрт дэмжлэг үзүүлж ажилладаг.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдад дараах чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтийг тавилаа. Тодруулбал,

–  Орон нутаг, алслагдсан сумдын сургуулиудад компьютер, тоног төхөөрөмжөөр хангах

–  Канадын хөтөлбөртэй сургуульд хамтарч ажиллах

–  Монголоос Канад улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх

–  Хоёр улсын их, дээд сургуулиуд хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх

–  Хоёр дахь хэл англи хэл болохтой холбогдуулан англи хэлний сайн дурын багшийг урьж, ажиллуулах

–  Төрийн албаны шинэчлэлийг боловсролын салбараас эхлүүлэхэд хамтрах

–  Канад Улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Computers for Schools Plus (CFS+)” хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулах

–  Канад улсын олон улсын боловсролын товчоо (CBIE)-той байгуулсан санамж бичгийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан шинэчлэн талаар ажиллах зэрэг хүсэлтийг тавилаа.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд боловсролын салбарыг бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн юм. БШУ-ы сайд ирэх гуравдугаар сарын 26-31-нийг дуустал үргэлжлэх APAIE (Asia-Pacific Association for International Education) Олон Улсын үзэсгэлэнгийн Ази-Номхон далайн ассосиацийн уулзалтад оролцохоор болсноо дуулгалаа.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...