Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Иргэн та аюулгүй байдлаа шалгасан уу?

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр хорооллын айл өрхүүдийн галлагаанаас үүдэлтэй болзошгүй гал түймрийн аюул, угаарын хийн хордлогод хүний амь нас өртөхөөс урьдчилан сэргийлэх, мөн хүүхдийг болзошгүй аюул, осол, эндэгдлээс хамгаалахад эцэг эх, асран хамгаалагч нарын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Хяналт шалгалтаар айл өрхүүдийн цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдал алдагдсан, олон залгуур гэмтэлтэй, яндангийн залгаа буруу, үнс нурмаа ил задгай асгадаг, пийшин зуухны амны доор металл хуудас байршуулаагүй, угаар мэдрэгч ажиллагаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрч байна.

Иймд,

-Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх

-Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)

-Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх

– Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих

– Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх

Галлагааны үе эхлэхээр угаартах эрсдэл ихэсдэг тул

– Яндангаа хөөлөх

– Зөв галлагааг мөрдөх

– Зуухны бүрэн бүтэн байдлыг хангах

– Агааржуулалтыг тогтмол хийхийг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...