Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

ЗХУ-ЫН 4 УДААГИЙН БААТАР, БНМАУ-ЫН БААТАР, ЗХУ-ЫН МАРШАЛ Г.К.ЖУКОВЫН МЭНДЭЛСНИЙ 125 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ ӨНӨӨДӨР УЛААНБААТАР ДАХЬ РУССКИЙ ДОМД БОЛНО

Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ЗХУ-ын цэрэг, улс төрийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуков нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дорнод хязгаар нутагт өрнөсөн японы түрэмгийлэгчдийн эсрэг Халхын голын байлдаанд Зөвлөлт-Монголын хамтарсан Армийн I бүлгийг командлан ялалт байгуулж манай улсын тусгаар тогтнол, газар шорооны бүрэн бүтэн байдлын төлөө байгуулсан гавьяаг өнө мөнхөд бахархан, залуу хойч үедээ таниулан сурталчилж, гүнээ хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ Улаанбаатар дахь Русский Дом/Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болох гэж байна.

Уг арга хэмжээнд БХЯ-ны удирдлага, газрын дарга нар, БХЯ-ын харьяа байгууллагууд, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цэргийн аттеше, хэвлэлийн атташе, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Беларусь Улсын Өргөмжит Консул, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын I нарийн бичгийн дарга, Соёлын яамны дэд сайд, ЕБС-ийн багш сурагчид/ Орос хэлний төвийн/, музейн ажилтан алба хаагчид, “Монгол Хурандаа” нийгэмлэг, ахмад дайчдын төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцоно.

Өнөөдрөөс эхлэн ОШУСТ-ийн зочид ЗХУ-ын маршал Г.К.Жуковтой холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн, “Г.К.Жуков сонины хуудаснаа….”, “ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хувийн хэргийн баримт материалаас….” сэдэвт архивын хосгүй эх баримтаар дэглэгдсэн үзэсгэлэнг хүрэлцэн ирж үзэхийн сацуу “ЗХУ-ын маршал Г.К.Жуковт зориулсан хөшөө дурсгалууд”-тай бас танилцаад гарах боломжтой болно.

Өнөөдөр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15.00 цагт ОШУСТ-д болох тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслол “Зовох цагт нөхрийн чанар танигдана” хүүхдийн үлгэрийн номын танилцуулгаар үргэлжиж маршал Г.К.Жуковын тухай ”Агуу Азийн ард түмний эсрэг түрэмгийлэгч аричууд” баримтат киногоор өндөрлөх юм.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...