Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Зохиолч Б.Шүүдэрцэцэг: Бэлгийн хүчирхийллийг бүү өөгшүүл!

Бэлгийн хүчирхийллийг бүү өөгшүүл!
Хүмүүс Бачкагийн бичлэг гээд шуугиад, жигшээд явчихаар нь юу болсон юм бол гэж гайхаад байсан юм.
Гэтэл сая санаандгүй олж үзээд үнэхээр жигшил, эмгэнэл хоёр зэрэг хүрлээ.
Олонд алдартай хүмүүст компанитай адил НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА гэж байх ёстой!
Бачкагийн яриа гээч нь манай нийгмийн нэг томоос том хар толбо болсон охид эмэгтэйчүүдийн эсрэг БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ дэмжиж өөгшүүлсэн, магтан дуулсан агуулгатай өдөөн хатгалга, үлгэр дууриалалгүй ичгэвтэр явдал болжээ! Эмэгтэй хүнийг архиар шахаж согтоогоод хүчирхийлсэн найзынхаа явдлыг инээдэм наргиа болгон ярьж, дуучин Сэрчмаа баясан сонсч байгаа нь өнөө Ээгий гэдэг залуугийн ярианаас ч дор, хүний эрхийн, хүйсийн ялгаварлалын талаарх наад захын мэдрэмжгүй, бүдүүлэг явдал гэж үзэж байна! Мисс хүүхнийг ТАСРАХААР нь ЯНЗЛАХГҮЙ юу гэнээ!
13 настай алдрайхан охин зэрлэг хүчирхийллийн золиос болон одохдоо дэн буудалд архиар шахуулснаас болсон. Бачкагийн ярьж байгаагаар бяцхан охиныг зэрлэг хүчирхийлэгчид ТАСРАХААР нь ЯНЗАЛСАН ба энэ нь тийм ид бах болгон ярих инээдтэй наргиантай явдал мөн үү?
Үг нь үйлдлийг илэрхийлдэг. Үг яриа, үзэл санаагаа зөв байлгахыг, нийгэмд хариуцлагатай байхыг олны танил хүмүүст шаардаж байна!

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Чингэлтэй дүүргийн 16 хорооны оршин суугч Ц.Нарангэрэлийнх ам бүл 10уулаа бөгөөд тэд хөл хорионы үеэр 3 сая төгрөг авсан ч 28 хоногт хүрэхгүй байна...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.