Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЧӨЛӨӨТ

Загас барих дуртай, загастай ойр байдаг хүмүүс анхаараарай!!!

Загасны халдвар буюу Хүнд халддаг паразит
 Загас барих дуртай, загастай ойр байдаг хүмүүс анхаараарай!!!
Бух сугас, шивэр сугас, зоодой, улаан нүдэн загаснаас халдварлах боломжтой описторхоз буюу Opisthorchis felineus хэмээх паразит байдаг. ОХУ-д 1.5 сая гаруй хүн энэ халдвараар өвчилсөн тоо бий. Сибирийн элэгний шимэгч гэх уг паразитаар халдварласан ихэнх хүмүүст эхлээд ямар нэг шинж тэмдэг /симптом/ мэдэгдэхгүй боловч тодорхой хугацааны дараа цөсний үрэвсэл, цөсний хүүдий томрох, хоол боловсруулах энзимын дутагдал, хордлого, аллерги үүсэх зэргээр хүндэрдэг. Цаашлаад цус алдалт, элэгний хатуурал, нойр булчирхайн үрэвсэл болоход нөлөөлдөг аюултай. Зарим тохиолдолд халдвар авсны дараа 2 сар хүртэлх хугацаанд халуурах, биеэр юм туурах, сульдах, амьсгалын замын үрэвсэл, гэдэс гүйлгэх гэх мэт огцом шинж тэмдгүүд илэрдэг байна. Дийлэнх хүмүүс халдвар авснаа мэдэхгүй олон жил явснаас болж өвчнөө хүндрүүлэн сүүлийн шатанд орсон байх нь элбэг.
Дээрх загаснуудаас гадна өөр загасны төрөл зүйлээс халдварлах боломжтой эсэхийг одоогоор олж тогтоогоогүй байгаа.
Описторхоз паразит нь Орос болон баруун Сибирьт тархалт ихтэй. Манай улстай хил залгаа Алтайн бүс нутаг, Эрхүү мужид илэрч байжээ.  ОХУ-ын өөр нэгэн мужид 4 сарын хугацаанд гэхэд л 169 хүн өвчилсөн байдаг. Өмнө нь илэрч байгаагүй бүс нутагт илэрч байгаа аж.Өгийнуурт  хийсэн судалгаагаар описторхоз илрээгүй ч 10 бүлгийн 43 зүйлийн өөр паразитууд илэрсэн байдаг байна.
Уг шимэгчийг хүнд халдаадаг загасны төрлүүд манай улсад байдаг учраас олон хүн халдвар авсан байх магадлалтай. Та загасанд явдаг, загасны мах хүнсэндээ хэрэглэдэг бол зөвхөн энэ паразит гэлтгүй бусад халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд эмнэлэгт үзүүлэхэд гэмгүй.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Чингэлтэй дүүргийн 16 хорооны оршин суугч Ц.Нарангэрэлийнх ам бүл 10уулаа бөгөөд тэд хөл хорионы үеэр 3 сая төгрөг авсан ч 28 хоногт хүрэхгүй байна...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.