Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Ж.Пүрэвдэмбэрэл нь 8 болон 3 настай хүүхдийн амь насыг авран хамгаалжээ

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны 4 дүгээр орцны 5 давхарт 10 дугаар сарын 23-ны өдөр гарсан галаас дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн холбоочин гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэл гал тогооны өрөөний тагтан дээр байсан 8 настай болон хажуу өрөөнд байсан 3 настай хүүхдийн амь насыг нь авран хамгаалсан юм.

Ахлах ахлагч Жамъянжавын Пүрэвдэмбэрэл нь 1989 онд Завхан аймаг Улиастай суманд төрсөн. Завхан аймгийн Улиастай сумын 4 дүгээр арван жилд бүрэн дунд боловсрол, 1998–2008 онд Үндэсний аврах бригадын ахлагчийн курсд суралцаж аврагч, гал сөнөөгч мэргэжил эзэмшжээ. Улмаар 2008 онд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангид гал сөнөөгчөөр томилогдон өнөөг хүртэл ажиллаж байна. Ам бүл тавуулаа. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.

Тэрбээр сүүлийн гурван жилийн хугацаанд 451 удаагийн гал түймрийн дуудлагаар гарч, 382 удаагийн гал түймэр дээр гал унтраах тархалт хийн тактикийн алдаагүй, эр зориг авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа гарган ажиллажээ. Эдгээр галын аюулаас 289 хүний амь нас, төр, аж ахуй нэгж байгууллага, иргэдэд учирч болох 10 тэрбум 214 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Энх цагийн эгэл баатруудаа алдаршуулья.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...