Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

КОВИД-19

Жүжигчин Б.Барслхагва: Намайг Омикрон (анхдагчдын нэг шүү) байранд нь тавьлаа

Жүжигчин Б.Барслхагва: Би өөрийгөө хэзээ ч ковидын халдвар авахгүй юм байна гэдэг бодолд бат итгэчихсэн явсан юм. Яагаад гэвэл сүүлийн хоёр жил өчнөөн удаа нэгдүгээр хавьтагч боллоо. Өөрийгөө их онцгой хүн гэж бодож явсан тэнэг намайг Омикрон (анхдагчдын нэг шүү) байранд нь тавьлаа.

Хоолойны ангинтай учраас ангин хөдлөөд байна гэж андуураад хоолойны эм ууж явсаар байгаад хүндрүүлсэн байлаа. Ковид бол зүгээр ханиад шүү дээ гэж бичсэн мэдээлэлд итгэж ямар ч айдасгүй болчихсон намайг ёстой аваад явах шахлаа шүү! Биеэрээ мэдрээд хэлж байна. 3 хоног дэмийртлээ халуурч, хоолой боогдож, үе мөчөөрөө янгинаж хэд хонов, амьсгалын дутагдалд ордог юм байна. Түргэн дуудаад гэрээсээ шууд эмнэлэг рүү ачигдлаа.

За тэгээд хаана очсон, хэдэн давхарт, хэдэн тоодод байгаагаа ч мэдэхгүй амьтан эмнэлэг бараадаад авлаа. Гэнэтийн бэлэг дууссангүй ээ. 2 уушигныхаа 3/1 нь хатгаатай гээд нөхөн сэргээх эмчилгээний тасагт хэвтсэн байна. Ингээд сайн эмчлүүлж аваад гарлаа шүү. Хэвтсэн эмнэлгийн маань эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч, тогооч гээд манай эрүүл мэндийн салбарыхан маань ажилдаа үнэндээ үнэнч бөгөөд сэтгэлтэй болжээ.

Хоол сайн, эмчилгээ сайн, харилцаа сайн, дэглэм журам сайн. Та бүхэндээ баярлалаа. Эх оронтой байх дэндүү сайхан юм. Төлбөр хэд вэ гэсэн чинь улс дааж байгаа л гэлээ. Гадны оронд ийм эмчилгээ хийлгэвэл хэд болох бол бурхан минь. За тэгээд эцэст нь улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч нар өөрсдөө халдвар маш их авч байна.

Гэтэл хөөрхий бүгд л ажлаа хийж байна. Ковидын халдвар аваад би лав юун ажиллах ? Алхах, амьсгалах ч тэнхэлгүй болсон шүү дээ. Өглөө 05;00 цагаас шөнө 02:00 хүртэл тасаг бүрийнхээ эмчилгээг хийнэ. Хажуугаар нь өдөр болгон хагалгаатай. Өдөрт 2-3 хан цаг л унтах юм. Та хэд маань маскаа л зүүж тус болоорой гэж хэлсэн.

Тангарагтай үнэнч байгаа та бүхэндээ дахин талархал илэрхийлж байна. Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний 2-р төв эмнэлгийн хамт олондоо амжилт хүсэе. Аан бас төрийн албанд ажилдаг нэг залуу гэр бүлээрээ хэвтэж байсан юм. Улаан бүсэд солонгос ресторанаас хоол захиалж иднэ гэж авирлаад эсэргүүцсэн эмчийг ЧИ ХЭН БЭ? ТА НАР НАДТАЙ ИНГЭЖ ХАРЬЦАХГҮЙ! НЭРЭЭ ХЭЛДЭЭ ПИЗДА МИНЬ энэ тэр гэж нэг гангарсан. Тэр залуу ичнэ шүү!!! Хошин банди байна лээ. Заза та хэд маань маскаа зүүж, гараа байнга угааж, хүмүүсээс зай барьж яваарай.

Цаг гаргаж уншсанд баярлалаа.  Анхны жирэмслэлт хэцүү байдаг юм байна аа… гэжээ.

May be an image of sky

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...