Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

“Жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэг” ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас “Жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэг” сэдэвт цахим хурлыг 2022 оны 03 дугаар сарын 31-нд зохион байгуулав.
Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа удирдан явууллаа.
Уг хуралд ЭХЭМҮТ-ийн удирдлага, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч нар, СМЗТ, ТСА-ны эмч нар, ЭСҮТ-ийн төлөөлөл, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, ЭНЭҮТ II, УГТЭ, Баянзүрх, Багануур, Хан-Уул ЭМТ, 19 аймгийн ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн удирдлага, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч, зарим сумдын эмч нар бүхий 144 эмч, мэргэжилтэн танхим болон цахимаар оролцлоо.
Хөвсгөл аймгийн ЭМГ-ын ЭТҮХ-ийн дарга М.Энхдалай “Тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлт” сэдвээр, ЭХЭМҮТ-ийн НҮЗП-ийн дотрын эмч Ж.Сугир “Хавдар ба жирэмсэн” сэдвээр онолын мэдээлэл танилцуулав. Тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлттэй уялдуулан ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, дэд захирал Х.Цолмон, зөвлөх эмч                                            С. Амармандах, Ч.Мөнхбаяр нарын сонирхсон асуултад Хөвсгөл аймгийн ЭМГ-ын ЭТҮХ-ийн дарга М.Энхдалай, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Р.Отгонбаяр нар хариулт өглөө. ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвэг ЭХЭМҮТ-ийн ТСА-наас улирал бүр эхийн, ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэхэд чиглэгдсэн сэдэвчилсэн цахим хурлыг хийж хэвшсэнийг дурьдаад, цаашид хавдартай жирэмсэн эхийн илрүүлэг, жирэмсний хяналт, жирэмслэлтийг тээлгэх асуудлыг шийдвэрлэх, гэрийн эргэлтийн чанарт онцгой анхаарах шаардлага буйг анхааруулав.
ЭСҮТ-ийн Тусламж үйлчилгээний албаны дарга Г.Ганхүү орон нутгийн эмнэлгүүд эхийн эндэгдлийн материалыг эмгэг судлалын шинжилгээнд хожуу хугацаанд ирүүлж байгааг танилцуулж, цаашид тохиолдол бүртгэгдсэн эмнэлэгтэй мэдээлэл (материалын чанар, ирүүлсэн хугацаа) бүхий хяналтын хуудсаар харилцана гэв.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...