Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрохоо албан ёсоор мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцрохоо өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр, хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөхдөө хариуцлагагүй үйлдэл гаргасныг дурдаж, хүнлэг бус, сэтгэл эмзэглүүлсэн асуудалд эцэг хүнийхээ хувьд харамсаж буйгаа илэрхийлээд, хариуцлага алдсан албан тушаалтан болон хувиасаа уучлал хүслээ. Тэрбээр, “Цар тахлын үед Засгийн газар, УОК бүхий л нөөц боломжоо дайчилж ирсэн. Цаг тухай бүрт нь хилээ хааж, бүх нийтийн бэлэн байдалд шилжих арга хэмжээг хэрэгжүүлснээр Монгол Улсад коронавирусээр амиа алдсан хүн одоогоор байхгүй байна. Өмнө нь 1.6 сая хүнтэй нийслэл хотод хөл хорио тогтоох, зарим аймгийг тэг зогсоох хүртэл арга хэмжээг хэрэгжүүлсэн, алдаа оноо гарсан. Хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа гардаг” хэмээв.

Тэрээр, цар тахлын нөхцөлд нойр, хоолоо хасан ажиллаж буй бүх төрийн албан хаагчдад талархал илэрхийлэхийн зэрэгцээ шат шатандаа сахилга хариуцлагаа дээшлүүлж, алдаа гаргавал хариуцлагаа үүрдэг байхыг мэдэгдлийнхээ үеэр сануулсан юм.

“Дээрх алдаанаас болж миний кабинетын хоёр гишүүн огцрох өргөдөл өгсөн. Би цэргийн хүн. Дайны гал шугамд  тулалдаанд хамт ялж, ялагдвал тэндээ үлддэг. Энэ кабинетыг анх байгуулахдаа бүрэлдэхүүнээрээ ажиллана гэж төлөвлөсөн. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Ард түмэн энэ явдлаас болж сэтгэл зовнисон, залуус төр засагтаа харамсаж байгаагаа илэрхийлж жагссан нь маш зөв зүйл. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Тиймээс ард түмэн төр засагтаа үгээ хэлж, Ерөнхий сайдаас шаардсан. Шаардлагыг хүлээн авч Ерөнхий сайдын хувьд хариуцлагаа хамт үүрэх ёстой. Энэ бол ёс зүйн асуудал. Магадгүй, Монголын улс төрд шинэ соёл оруулж байгааг үгүйсгэхгүй” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцоллоо.

Мөн тэрээр жагсаалыг далимдуулж улс төр явагдсан, итгэж найдаж хамтарч ажилласан Ерөнхийлөгч ард түмнийг үймээнд турхирч хөрөнгө, санхүүжилт хийсэн хэмээн ярив. Тиймээс Ерөнхий сайдын хувьд, Ерөнхийлөгч, Засгийн газрын институц хооронд улс төрийн зүй бус харьцаа үүсэх, үүнээс улбаалж олон нийтийг хамарсан үймээн болохоос урьдчилан сэргийлж шийдвэр гаргасан гэдгээ тэмдэглэв.

Мөн тэрбээр улс төрөөс бүрмөсөн явж байгаа хэрэг биш, монгол төрийн төлөө шударга ёсоор, шударга шүүхтэй байхын төлөө зүтгэнэ гэлээ.

Мэдэгдлийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд орлоо. Уг хуралдаанаар, түүний Ерөнхий сайдаас огцрох хүсэлтийг хэлэлцэж, УИХ-ын чуулганы хуралдаанд хүргүүлэх юм.

Үндсэн хуулийн 43.2-т “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж заасан. Хэрэв УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулбал, Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох юм.

Улаанбаатар /МОНЦАМЭ/

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...