Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ОУВС-ИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улс Олон улсын валютын санд гишүүнээр нэгдэн орсны 30 жилийн ой 2021 онд тохиож байгааг Ерөнхий сайд онцлов. Цар тахлын эсрэг тэмцэх зорилгоор Түргэвчилсэн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг шуурхай шийдэж, төсвийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. 2017-2020 онд хэрэгжүүлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дүнд төсвийн алдагдал буурч, эдийн засаг тогтворжин, макро орчин сайжирсан зэрэг эерэг үзүүлэлт гарсныг тэмдэглэв. Мөн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, дархлаажуулалтын явцын талаар товч мэдээлэл өгөв.

Цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, 10 их наядын цогц төлөвлөгөө  үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа ОУВС-ийн Суурин төлөөлөгч Юн Сок Хён тэмдэглэв. Мөн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн, саарал жагсаалтаас богино хугацаанд гарч чадсан улсын нэг гэдгийг хэлэв.

Талууд эдийн засгийг төрөлжүүлэх, төсвийн шинэчлэл хийх, Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцин нийлүүлэх, авлигын индексийг бууруулах зэрэг асуудлаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...