Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж ёслолын буудлага хийлээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой буюу Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд ёслолын буудлага хийлээ.

1921 оны гуравдугаар сарын 18-нд жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагтыг чөлөөлж Ардын журамт цэрэг эх орноо чөлөөлөх анхны ялалтаа байгуулсан түүхэн өдөр юм.

Эл өдөр Цэргийн баяр хэрхэн явагдах талаар Зэвсэгт хүчний Жанжин штабаас тодруулахад: Монгол Улсын Засийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулахаар төлөвлөж байсан орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын хурал, нэгдсэн тооллого, цэцэг өргөх ёслолын ажиллагаа, 2020 онд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулах ёслолыг 3 дугаар сарын 28-наас хойших хугацаанд зохион байгуулна.

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, буулгах, ёслолын буудлага хийнэ” гэлээ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлэв.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...