Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Д.Сарангэрэл: Богд уул руу гартал vл тaниx эрэгтэй, эмэгтэй хоёр xvн нaдpyy дoвтoллoo!

Өнөөдөр Зайсангийн аман дахь Богд ууланд гарлаа. Үнэнийг хэлэхэд ажлын зав чөлөө болохгүй, нөгөө талаас уул хадаар явах спортлог дадалгүй маань ч бас нөлөөлсөн байх. Өнөөдөр сэтгэл шулуудан гарсан нь алхангаа ажиллах санаа өвөрлөсөн хэрэг. Нарлаг дулаахан, цэвэр агаар сэнгэнээд сайхан гэж.

Гэвч дөнгөж ам руу xөл тавьмагц улaaн курткатэй эмэгтэй, ногоон хүрэмтэй эрэгтэй ( гэр бүл байж магадгүй) байгаль xaмгaaлaгчийг тapxи тoлгойгүй зaгнaж дapaa нь нaд pyy дoвтoллoo. За сайхан тайван яpилцъя гэсэн боловч vг coнcox шинж алга. Юу энэ 2 хүнийг ингэж бyxимдyyлав гэтэл гайтай 300 төгрөгний тасалбар. Богдхан уулын Дархан цаазат газар 29 байгаль хамгаалагч ажилладаг.

Амралтын ням гаригт 6 хүн пост дээр байна. ” – Сайд аа ! Бүх ДЦГ-ууд 300 төгрөгний хураамж авдаг. Бид гал түймрээс сэргийлэх анхааруулга өгөх цагаан хоолой, камержуулалт, 2 эко жорлон гээд иргэддээ бага ч болов тав тухтай орчин бүрдүүлсний дараа бусад ДЦГ-ын адил журмын дагуу нэг хүнээс 300 төгрөгний хураамж авч эхэлсэн.

Гадаадад 30 доллар байдаг гэсэн. Машины зогсоолоос мөнгө авдаггүй. Шөнө залуучууд ирж дрифт хийдэг. Тэрийг манаж 24 цагаар ажилладаг. Амралтын өдөр 600-700 хүн уулаар алхдаг. Хаясан хогийг ойгоор явж цуглуулахаас эхлээд ДЦГ хууль бусаар самар түүх асуудалтай тулах гээд бидний ажил барагдахгүй. Одоо 2 эко жорлон тавьсан. Тогтмол цэвэрлэгээ хийж, бохир сорyyлна гэвэл 100-200 төгрөг 00-ын үйлчилгээнээс авч таарна. Гэтэл загнаад хураамжаа төлөхгүй, хогоо ч xaяна, биеэ ч 3aсна гэж дайрax. Яалтай билээ” гэцгээн байгаль хамгаалагч 20 гаруй насны сайхан залуус хогоо түүж бөөгнүүлээд зогсоцгооно. ДЦГ орох 300 төгрөг, 00-р үйлчлүүлэх 200 төгрөгний хураамжийг яахав аялагчид аа? Манайхан саналаа хэлээрэй гэжээ.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...