Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

Д.Пүрэвдаваа: АН гэр хорооллыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын сонгуульд өрсөлдөх Ардчилсан намын гишүүд (2020 оны 9 сарын 31) өдөр мандатаа гардан авлаа.

Ардчилсан нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд  МАХН, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намуудаас нэр дэвшигчтэй хоорондоо өрсөлдөхгүй, биенээ дэмжиж оролцохоор болсон. Тиймээс НИТХ-ын 45 мандатын 37-д нь Ардчилсан намаас нэр дэвшигч, найман мандатад МАХН-аас нэр дэвшигчид өрсөлдөхөөр боллоо.

Сонгуульд өрсөлдөх 45 нэр дэвшигчдийн 60 хувь нь магистр, долоон хувь нь докторын зэрэгтэй бөгөөд нийт нэр дэвшигчдийн 30 хувь нь АНУ, Англи, Япон, Европын холбооны өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжил эзэмшсэн байна.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа: “Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө гэр хорооллыг онцгой анхаарсан ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Бид “Бүхнийг гэр хороололд” уриаг дэвшүүлж байгаа. Учир нь хот дотроо ялгаатай хотыг цогцлоосноороо ирээдүй маань гэрэл гэгээтэй, олон улсын жишигт нийцсэн, хүн амьдрах таатай хот болж хөгжиж чадахгүй.  Улаанбаатар хотын аль ч дүүрэгт хүүхэд багачууд маань ижил, тэгш эрхтэйгээр өсөн хүмүүждэг, амьдрахад таатай орчныг бүрдүүлэх зорилтуудыг  тусгасан” гэлээ.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...