Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

КОВИД-19

Д.Нямхүү: Коронавирусээр өвчилсөн хүмүүст үйлчилж байсан сувилагчийн шинжилгээнээс халдвар илэрсэн

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн (2020.11.06) ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

“2020 оны арваннэгдүгээр 4, 5-нд буюу сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1068 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс дөрвөн хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Тэдний хоёр нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн Беларус улсын жолооч бол Энэтхэгээс ирсэн нэг иргэнээс мөн халдвар илэрсэн гэв.

ХӨСҮТ-ийн халдвартай иргэдийг эмчлэх тасагт ажиллаж байсан сувилагч коронавирусийн халдвар авчээ.

Тухайн багт ажиллах эмч, сувилагч нар 14 хоногийн хугацаанд тусгаарлагдан эмчилгээнд оролцдог бөгөөд тэндээсээ гараад мөн тусгаарлах байранд 14 хоног тусгаарлагддаг. Тухайн сувилагчийн хувьд эмчилгээний 14 хоногийн хугацаанд хяналтын шинжилгээгээр хариу нь эерэг гарчээ.

Ийн Монгол Улсад зөөвөрлөгдөж ирж батлагдсан тохиолдол 356 боллоо. Үүнээс 314 хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 41 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний дөрвийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа талаар мэдээллээ.

 

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...