Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

КОВИД-19

Д.Нямхүү: Гурав хоногийн дотор есөн хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 349 боллоо

Эрүүл мэндийн яам Covid-19  халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит  мэдээллээ өнөөдөр(2020.11.02 )  хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, сүүлийн гурван хоногт нийт 2363 хүнд шинжилгээ хийхэд есөн хүний сорьцод халдвар илэрлээ. Тухайлбал, аравдугаар сарын 28-нд Токио-Улаанбаатарын тусгай үүргийн  онгоцоор ирсэн 27 настай эмэгтэй, аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирж тусгаарлагдсан  21-58 насны гурван хүн,  мөн тус боомтоор орж ирсэн  ачаа тээврийн таван жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн.

Тодруулбал,

  • Аравдугаар сарын 28-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүн, 27 настай эмэгтэй, Монгол Улсын иргэн.
  • Аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн гурван хүнээс халдвар илэрсэн. Эдгээр нь 21, 58, 64 настай эрэгтэй хүмүүс бөгөөд нэг нь ОХУ-ын иргэн.
  • Мөн Алтан булаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн таван жолоочийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээлэв.

Одоогоор 313 хүн эдгэрсэн бол ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 36 хүн байна. Эдгээр хүмүүсээс  28 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол  найман хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өчигдрийн байдлаар халдварын нийт тохиолдол 346 байсан бол  гурван хүнээс нэмж халдвар илэрснээр ийнхүү 349 боллоо” хэмээн мэдээллээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...