Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ЭРҮҮЛ МЭНД

ДЭМБ-аас зул сарын баярын арга хэмжээнүүдээ цуцлахыг уриаллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас омикрон хувилбарын тархалттай холбоотойгоор баярын арга хэмжээнүүдээ цуцлахыг уриалжээ. “Ямар нэг баярын арга хэмжээг цуцлах нь хэн нэгний амьдралыг цуцалснаас илүү дээр” гэж ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэрээ хэлсэн юм. Тэрээр мөн омикрон хувилбарын тархалт дельта хувилбараас онцгой илүү гэдгийг тодотгосон. Мөн  “Бид бүгд цар тахлын улмаас зовж байгаа. Бид бүгд гэр бүл, найз нөхөдтэйгөө баярлахыг хүсэж байгаа. Бид бүгд хэвийн амьдралдаа шилжихийг хүсэж байгаа. Үүнд хүрэх хамгийн хурдан арга бол өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд хэцүү шийдвэр гаргах юм. Тухайлбал баяр наадмын зарим арга хэмжээгээ цуцлах. Одоо баярлаад дараа нь харамссанаас одоо цуцлаад дараа нь баярласан нь хавьгүй дээр. Ирэх оны дундуур дэлхийн бүх улс орнуудын хүн амын 70 хувь вакцинжуулалтад хамрагдаж чадвал цар тахал 2022 онд дуусах боломжтой гэж төсөөлж байна” гэж хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Зул сар, шинэ жилийн баярын олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд омикрон хувилбарын тархалтыг нэмэгдүүлэхээс дэлхий нийтээр болгоомжилж байна. Франц, Герман зэрэг хэд хэдэн улс орнууд шинэ хувилбарын тархалтыг зогсоохын тулд ковидын хязгаарлалтаа чангатгаж, аяллын хязгаарлалт тавьсан бол Нидерланд улс Зул сарын баярын үеэр хатуу хөл хорио тогтоогоод байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден одоогоор улс орноо хөл хорионы дэглэмд шилжүүлэх төлөвлөгөөгүй байгааг Цагаан ордон өчигдөр мэдэгдсэн. Тус улсын халдварт өвчин судлалын мэргэжилтэн Энтони Фаучи Зул сарын баярын шилжилт хөдөлгөөн Омикрон хувилбарын тархалтыг огцом нэмэгдүүлэх магадлалтайг анхааруулсан юм.

Эх сурвалж: Eagle.mn

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...