Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

“ДЦС-III” ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байжээ

Туул голруу бохир ус цутгаж байна гэх мэдээллийн дагуу Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид  2021 оны 02 дугаар сарын 16-ны шөнө болон 17-ны өдрүүдэд газар дээр нь ажиллаж, хяналт шалгалт хийлээ.

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК нь цахилгаан, дулаан үйлдвэрлэх үйл ажиллагаанаас гарсан үнсийг усаар зайлуулж, 2 шатны тунгаагуураар дамжуулан гарсан хаягдал усыг үнс зайлуулах технолигид эргүүлэн ашигладаг. Станцын ачааллаас үүдэн хаягдал ус тунгаах санд аваарын нөхцөл байдал үүсч, далан сэтрэх эрсдэл үүсний улмаас тунгаах санд хуримтлагдсан хаягдал усыг аваарын шугамаар Туул голд нийлүүлж байсныг тогтоож, зогсоох арга хэмжээг аваад байна.

Туул голд нийлүүлсэн хаягдал ус, хөрснөөс дээж авч Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори, Хан Лаб ХХК-ийн лабораториудад тус тус шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний дүн гарсны дараа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллана.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...