Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Дуучин С.Гантогоо: Магадгүй таны хүүхэд гэмт хэрэгтэн болох эсвэл үхлийг сонгоход ганцхан алхам дутуу байх вий дээ

Дуучин С. Гантогоогийн дүү ангийнхаа хэсэг хүүхдүүдийн дарамтанд орсон талаар тэрээр цахим хуудсандаа удаа дараа нийтэлж байсан. 
Тэрээр өчигдөр цахим хуудсандаа ийнхүү нийтэлжээ.
Болсон явдлаас болж нойр хүрэхгүй байна.
Юун баяр маяр…Сэтгэл санаа авах юм алга. Маш их зүйлийг бодож хэвтэнэ. Бүлэг болсон хүүхдүүдээс (хүний заавраар байж ч магад) элдэв дарамт ирэх бололтой шүү. За яахав ёстой эцэг эхтэй нь, багштай нь хариуцлага үүрүүлж (ойлгодог бол шүү дээ) мөн буруу хүмүүжсэн өсвөр үеийнхнийг нэгнийгээ нийлж доромжилдоггүй, заналхийлдэггүй, ялгаварлан гадуурхдаггүй болтол нь явах болноо.
Урт хугацаа л орох байх…Гэхдээ үүний төлөө нэгдэх хүмүүс, эцэг эх, багш нар, мундаг үлгэр жишээ өсвөр үеийнхэн байгаа байх.
Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, үзэн ядалт, заналхийллийн асуудалд олигтой арга хэмжээ авахгүй байсаар байгаад зарим нэг хүүхэд амиа хорлож, зарим нэг нь нэгнийхээ аминд хүрж, нөгөө зарим нь гэмт хэрэгтэн гэдэг цол хүртсэний дараа л манайхан арга хэмжээ авдаг болох юмуу❓
Ёстой ниргэсэн хойно нь хашгирах биш асуудлыг даамжирахаас нь өмнө арга хэмжээ авцгаадаг болъё л доо‼️
Ийм асуудал үүссэн байхад эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ анзаарахгүй, хяналт тавихгүй, ярилцахгүй, тоохгүй хэвээр явсаар л байх гэж үү⁉️
Магадгүй таны хүүхэд гэмт хэрэгтэн болох эсвэл үхлийг сонгоход ганцхан алхам дутуу байхвий дээ… Яг одооноос хүүхдэдээ анхаарлаа хандуулж эхлэх хэрэгтэй байна.
Дахин хэн нэгэн аавын хүү ээжийн охин үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, заналхийлэлд БҮҮ ӨРТӨГ😡   гэжээ.

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

БЗД-ийн 26-р хороо Элизабет хорооллын 16-р давхраас эмэгтэй хүн үсэрч газар дээрээ нас барсан хэрэг гарлаа. Талийгаач 40 орчим насны эмэгтэй байсан талаар эх...