Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

ХӨГЖИМ

Дуучин Д.Болд өнөөдөр 43 нас хүрч байна

Дуучин Болд 1978 оны 11-р сарын 16-нд Улаанбаатар хотод төржээ. 1986 онд Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид элсэн орж 1998 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн бөгөөд 1995 онд Камертон хамтлагийг байгуулж одоо хүртэл рок поп урсгалаар уран бүтээлээ туурвиж байна. 2005 оноос эхлэн бие даасан уран бүтээлийн гараагаа эхэлсэн. “Камертон” хамтлагийн гишүүд нь нэг нэг насны зөрүүтэй бөгөөд Л.Ган-Эрдэнэ 1978, Б.Эрдэнэбат 1977, Г.Мэнд-Амар 1979 онд мэндэлжээ.

Болдын өвөө нь ардын жүжигчин, төрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьян гуай бөгөөд аав нь Монголын шилдэг архитекторчдын нэг бол ээж нь дуурийн дуучин юм. Мөн ээжийнх нь дүү Ж.Батсайхан “Соёл-Эрдэнэ”, хүү Б.Батчулуун нь “Никитон” хамтлагийн дуучин ажээ.

Тэрээр дуу дуулж, ая зохиохоос гадна шүлэг муугvй бичдэг бөгөөд анх “Хэн ч өгөөгvй хайр” шүлгээ дуу болгож, хамтлагийнхаа анхны “18 нас” цомогт оруулсан байдаг.

Дуучин Болд 2006 онд өөрийн B Production-г үүсгэн байгуулсан бөгөөд уг ажлын хүрээнд хэд хэдэн авъяаслаг уран бүтээлчид болох Маралжингоо, Эгшиглэн, Агиймаа, Шоо хамтлаг /Опозит/, “DZ man”, “Гурван охин” гэх мэт дуучдын цомог дээр продюсерээр ажиллаж тодорхой хэмжээнд олны танил болгож чадсан.

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголын язгуур урлагийг рок поп урсгалаар баяжуулж байгааг нь үнэлж Төрийн шагнал хүртээж, тэрбээр “Төрийн соёрхолт” цолтой дуучин болсон билээ.

Мөн тэрбээр “Hero” энтертайнментын бүтээсэн “Би чамд хайртай-2” кинонд гол дүр бүтээж, дуулахын зэрэгцээ шаггүй сайн жүжигчин гэдгээ харуулаад авсан.

Болд автомашинд маш их дуртай ба гадаад орноор аялах болгондоо сувинерийн машин заавал худалдаж авдаг аж.

Төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе.

May be an image of indoor and brick wall

May be an image of one or more people, people standing and wrist watch

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...