Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

УЛС ТӨР

ДУБАЙ ЭКСПО 2020 ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ӨДӨРЛӨГ БОЛОВ

АНЭУ-ын Дубай хотноо болж буй “ЭКСПО 2020” дэлхийн үзэсгэлэн яармагтай хамтран “Монгол Улсын Үндэсний өдөрлөг” арга хэмжээг 11-сарын 16ны өдөр зохион байгуулав.
Нээлтэд Монголын хэсгийн Ерөнхий комиссарын орлогч бөгөөд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, ГХЯ-ны Гадаад худалдаа, Эдийн засаг, хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо.
May be an image of 6 people and people standing
Монголын хэсгийн Ерөнхий комиссарын орлогч бөгөөд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Дэлхий нийт цар тахлын хорио хязгаарлалтад орсон хүнд хэцүү цаг үед “Дубайн экспо 2020” үзэсгэлэн яармаг “оюун санаагаа нэгтгэн ирээдүйг бүтээх” уриан дор дэлхийн 192 орныг эгнээндээ нэгтгэж, улс үндэстнүүд онцлог соёл, үнэт зүйлсээ түгээх, ололт амжилт, сайн туршлагаа хуваалцах, хамтран ажиллах платформ байгуулсан нь чухал ач холбогдолтой. Энэхүү үзэсгэлэн яармаг нь төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, энгийн иргэдийг нэгтгэж, саад бэрхшээл, сорилтуудыг хамтдаа даван туулах томохон боломжийг олгож байна” хэмээн онцлов.
May be an image of 2 people

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...