Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

КОВИД-19

ДОТУУР БАЙРНЫ ОЮУТНУУДААС PCR ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА

Боловсрол, шинжлэх ухааны яам холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтаар орон нутгаас Улаанбаатарт ирж суралцаж буй оюутнуудыг 2020 оны 12 дугаар сарын 5-аас эхлэн тодорхой хуваарийн дагуу “COVID-19”-ын PCR шинжилгээнд хамруулсаар байна.
Энэ сарын 7-ны даваа гарагаас эхлэн их, дээд сургуулиудын дотуур байранд суудаг оюутнуудыг хамруулж эхэллээ.
100-аас дээш оюутантай 31 дотуур байрны шинжилгээг байранд нь нэгдсэн зохион байгуулалтаар авч байна. Харин түүнээс доош тооны оюутан суудаг дотуур байрны болон байрнаас гадуур амьдардаг оюутны шинжилгээг дүүрэг тус бүрт бэлтгэсэн 20 цэгээр авч байна.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх их, дээд сургуульд суралцдаг бөгөөд орон нутаг явах оюутнуудыг шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг Боловсрол, шинжлэх ухааны яам уриаллаа.
Боловсрол, шинжлэх ухааны яам болон их, дээд сургуулиас 140 гаруй ажилтан, албан хаагч шинжилгээг зохион байгуулах багт ажиллаж, нэг дор хэт ачаалал, бөөгнөрөл үүсгэхгүйгээр халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сахин мөрдүүлж байна.
Шинжилгээнд хамрагдах хуваарь, зарлалыг сургуулийн веб хуудас, оюутны холбоодын фэйсбүүк хуудсаар дамжуулан түгээхээс гадна шинжилгээнд хамрагдах шаардлагатай оюутнуудын гар утсанд мэссежээр илгээсэн аж. Шинжилгээнд 30 мянга орчим оюутан хамрагдаж, ойрын өдрүүдэд орон нутаг руугаа явахаар тооцоолж байгаа юм.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...