Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Г.Бадамцэцэг: Би нь удахгүй гоё байшинтай бас өвдөх зовох юмгүй болох нь гээд магнай минь хагартал баярлаж сууна

Г.Бадамцэцэг бүсгүй 27 жилийн өмнө осолд орж тэргэнцэр дээр суужээ. Харин осол гаргасан жолоочоо уучилж явуулсан бөгөөд өөрөө суумгай болж хохирчихоод олон жилийг үдэж байгаа юм. Даанч тэрээр 27 жилийн дараа буюу саяхан MRSI бактер буюу олон улсын эмч нарын айдаг өвчин болох хүний яс махаар холлодог бактераар өвчилж халдвар авч нэг хөлөө бүтэн тайруулж одоо хэвтэрт өдөр бүр 200-300 мянган төгрөгний эм тариа хэрэглэж байгаа юм байна. Ээжтэйгээ хоёул айлын түрээсийн гэрт байдаг учир түүнд Орхон Мөнхжаргал сэтгүүлч тусалж байшин бариад өгөх бодол төрж найзуудаасаа санал асууж байгаа гэнэ. Олон хүн дэмжвэл Бадамцэцэг болон түүний 70 настай ээжид энэ хоёртоо зориулан сарын дотор хөөрхөн байшин барьж өгөхөөр зүтгэх санаатай байгаагаа цахим хуудсандаа илэрхийлжээ.

Г.Бадамцэцэг энэ талаар сэтгэгдлээ илэрхийлж: Үнэхээр сэтгэл дүүрэн байна. Би нь удахгүй гоё байшинтай бас өвдөх зовох юмгүй болох нь гээд магнай минь хагартал баярлаж сууна. Би ямар хүний өмнөөс өвдөөд байгаа биш дээ алийн болгон зовлон ярьхав гээд дотроо уйлж, нүүрэн дээрээ инээж явсан юм. Гэтэл Orkhon Munkhjargal гэдэг мундаг залуу өнөөдөр яриад бүхий л зовлонгоо уудлаад нэг л сайхан болчихлоо. Намайг дэмжээч гэж хүсэлт гаргасан та нартаа бас гялайлаа. Баярлалаа та нартаа. Сайхан сэтгэлтэй та бүхнийхээ хүчинд л би гэдэг хүн амьд оршиж байна. Баярлалаа та нартаа ахин дахин талархая… гэжээ.

May be an image of 1 person, sitting, standing and outdoors

May be an image of 1 person, sitting and indoor

 

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

БЗД-ийн 26-р хороо Элизабет хорооллын 16-р давхраас эмэгтэй хүн үсэрч газар дээрээ нас барсан хэрэг гарлаа. Талийгаач 40 орчим насны эмэгтэй байсан талаар эх...