Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Гурван шатны шүүхээс Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн байрыг хураах шийдвэр гарчээ

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шүүхийн шийдвэрийн улмаас амьдрал нь туйлын хүнд байдалд ороод байгаа тухайгаа өнгөрсөн жил олон нийтэд хандан мэдээлж байсан билээ.

Тодруулбал, тэрбээр 1990-ээд оны сүүлчээс уртын дуучин Д.Түвшинжаргалтай хамтын амьдралаа эхлүүлсэн байдаг байна. Улмаар  Д.Түвшинжаргал дараагийн амьдралаа эхлүүлсэн учир  АЖ Ш.Чимэдцэеэгийн  зүгээс албан ёсоор гэрлэлтийн бүртгэлээ цуцлуулахаар шүүхэд хандтал бүх хөрөнгөний талыг нь Д.Түвшинжаргалд олгосугай гэдэг гурван шатны шүүхийн шийдвэр гарчээ.

Улмаар хэд хоногийн өмнө Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн байрыг хураах Шүүхийн шийдвэр гарч, түүнийг 2020 оны аравдугаар сарын 26-ны дотор одоо амьдарч буй байраа суллахыг шаардсан тогтоолыг гардуулж өгчээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Ийм болчихоод нулимсаа барж, төрдөө, шүүхдээ гомдоод сууж байна. Арга чарга байна уу, Муу Чимэдцэеэдээ туслаач” хэмээн олон нийтэд хандаад байгаа юм.

Эх сурвалж: ZUV.MN

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...