Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Гал түймэр гарч болзошгүй 435 зөрчил илрүүлэн газар дээр нь 62 зөрчлийг арилгуулжээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас  Монгол Улсын Шадар Сайдын баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үйлдвэрийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт  шалгалтыг зохион байгуулав.

Төлөвлөгөөт хяналт шалгалтанд хамрагдвал зохих 124 объектоос 89 хамруулж, гал түймэр гарч болзошгүй 435 зөрчил илрүүлэн газар дээр нь 62 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар Улсын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлага 66, мэдэгдэл 14, танилцуулга 2 нийт 82 эрх зүйн бичиг баримтыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж ажиллажээ.

Шалгалтын явцад Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 2 хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн холбогдох заалтыг 12 хуулийн этгээдэд 25 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээг оногдуулж, 3 хуулийн этгээдэд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...