Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

Газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ хийж, хүчитгэх ажлыг бодитоор хэрэгжүүлнэ

Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2016-2019 онд амжилттай хэрэгжүүлсэн.

Хоёрдугаар шатны төслийг эхлүүлэхээр ЖАЙКА мэргэжилтний багтай хамтарсан уулзалтыг хийж, төслийн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Төслийн эхний шатанд хийсэн ажлуудын нэг нь газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ юм. Тус үнэлгээгээр 2021 оны 10 дугаар сарын байдлаар 200 гаруй барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ хийхэд 130 барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангах буюу хүчитгэх шаардлагатай гэж үзсэн байдаг.

Тиймээс газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны Засгийн газрын хэрэгжүүлэх чиг үүргийн хувьд, гамшиг үүссэн үед хэвийн ажиллагаа нь доголдож үл болох төрийн байгууллагын барилга байгууламж болон нэгдсэн эмнэлэг гэх мэт олон нийтийн чухал ач холбогдолтой барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээг хийж, хүчитгэх ажлыг бодитойгоор хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх саналыг гаргаад байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...