Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

“Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сэдэвт сургалт, дадлага эхэллээ

Аливаа аюул, гамшгийн үед харилцаа холбоо хамгийн чухал. Газар хөдлөлт, гал түймэр, томоохон аюул, ослын үед харилцаа холбооны дэд бүтцэд эвдрэл сүйрэл гарсан тохиолдолд бид бэлэн үү?

Тэгвэл гамшгаас хамгаалах мэдээлэл, харилцаа холбооны улсын алба, мэргэжлийн ангийн бэлэн байдал, харилцан ажиллагааг сайжруулах, газар хөдлөлтийн гамшгийн үеийн эрсдэлийг үнэлэх, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сэдэвт сургалт, дадлагыг зохион байгуулж байна.

Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог ба өнгөрсөн зуунд 7 болон түүнээс дээш магнитудын газар хөдлөлт 20 гаруй удаа тохиолдсоны магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа болсон нь газар хөдлөлтийн маш өндөр эрсдэл байгааг харуулж байгаа юм.

Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд нийт 159396 удаагийн газар хөдлөлт болсон ба үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 430, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болж үүнийг дагасан давтан чичирхийлэл болсоор байна.

Нийслэл Улаанбаатар хот орчмын нутаг дэвсгэрт 2021 онд нийт 1123 газар хөдлөлт болсон ба 3.5 болон түүнээс дээш магнитуд хүчтэй 5 газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Сургалт, дадлагын нээлтийн ажиллагаанд оролцсон ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хэлсэн үгэндээ, “Гамшгаас хамгаалах асуудлыг Засгийн газар, Онцгой байдлын байгууллага дангаар хэрэгжүүлэх боломжгүй учраас газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангахад суралцан, цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг хамтдаа тодорхойлох нь энэхүү сургалт, дадлагын зорилго. Газар хөдлөлт нь учруулах хор уршиг, хөнөөл ихтэй, хоёрдогч, гуравдагч гамшиг дагуулдаг, урьдчилан таамаглах боломжгүй, гэнэт, асар богино хугацаанд болж өнгөрдгөөрөө бусад аюулт үзэгдлээс илүүтэйгээр анхаарах асуудал байдаг. Газар хөдлөлтийн гамшгийг хохирол багатай даван туулах асуудал нь улс орны гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл бэлэн байдал, иргэдийн мэдлэг ойлголт, хариу арга хэмжээ авах чадавх, салбар хоорондын харилцан ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс ихээхэн хамаарч байдаг” гэдгийг онцоллоо.

Газар хөдлөлтийн гамшгийн бэлэн байдлыг сайжруулахын тулд олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлдэг. Дадлага сургууль нь гамшгийн бэлэн байдлын түвшинг шалгах, сайжруулах чухал ач холбогдолтой.

Иймээс, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Онцгой байдлын ерөнхий газар НҮБ-ын Хүүхдийн сан болон Дэлхийн Хүнсний хөтөлбөр (Гамшгийн үеийн харилцаа холбооны кластер)-тай хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сэдэвт сургалт, дадлагыг талуудыг зөвлөлдөх уулзалт, ширээний сургалт, дадлага, сургалтаас гаргасан зөвлөмжид үндэслэн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх гэсэн үе шаттайгаар зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...