Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

НИЙГЭМ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАН ИХ БРИТАНИЙН ЭЛЧИН САЙД Ф.МАЛОУНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзав. Элчин сайд Ф.Малоун Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргэж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтаар сайд Н.Энхтайван Ковид-19 цар тахлаас үүссэн шинэ нөхцөл, байдалд тохируулан Их Британид оршин сууж буй монгол иргэдэд зохих дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд цаашид үргэлжлүүлэн тусалж, дэмжихийг хүсэв.

Монгол, Их Британийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдааг нэмэгдүүлэх, олон улсын чанар, стандарт нийцсэн экспортын бараа бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэхэд Их Британийн хөрөнгө оруулалтыг татах зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 votes
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

“Танайд хоноё” нэвтрүүлгийн оролцогчоор орж олны танил болсон С.Дэлгэр цахим хуудсандаа нэлээд бухимдсан сэтгэгдэл бичжээ. Тэрээр: Энэ арай хэтэрнэ ээ! Ийм үндэсний үйлдвэрийг дэмжихгүй...