Connect with us

👁Мэдээ мэдээлэл👁

Эдийн засаг

Б.Жавхлан: 300 мянган төгрөгийг иргэдийн дансанд өнөөдрөөс шилжүүлнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар энэ сарын 10-25-нд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн “улаан” түвшинд шилжих шийдвэр гаргав. Уг шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хөл хорионы үеэр тархалтыг хумих төлөвлөгөө боловсруулсан уу?

-Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх бүхий л боломжийг эрэлхийлж байгаа. Энэ хүрээнд вакцинжуулах ажил эрчимтэй өрнөж байгаа. Үүнд эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын олон зуун ажилтан ажиллаж байгаа. Ирэх сарын 1-ний дотор Улаанбаатар хотын насанд хүрсэн бүх хүн амыг вакцинжуулах зорилт тавьсан. Үүнийгээ үргэлжлүүлнэ. Мөн ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг эрчимжүүлэх юм. Түүнчлэн ахмад настнуудын дархлааг дэмжих хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

-Иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэгийг хэзээнээс олгох вэ?

-Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улсын 3.3 сая хүн тус бүрийн дансанд өнөөдрөөс 300 мянган төгрөгийг шилжүүлж эхэлнэ. Өмнө нь бол ингэж иргэн бүрт өгч байсан хөтөлбөр байхгүй. Тиймээс бүх иргэдээ данстай болгоход хугацаа орно. Гэхдээ хүүхдийн мөнгөний болон ахмадуудын тэтгэврийн данс, 1072 хувьцааны гэх мэт дансыг ашиглана. Үүнд 7-10 хоног зарцуулах болов уу гэж бодож байна.

Эх сурвалж: Montsame.mn

Zangarag.mn

Сэтгэгдэл бичих
0 0 vote
Article Rating
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments
📈
📈

БУСАД МЭДЭЭ

НИЙГЭМ

Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг Солонгосын кино од, бидний “Мөрөөдлийн байшин” цуврал киногоор нь эчнээ мэдэх жүжигчин Рэйнтэй усны дусал мэт адилхан гэж ярихыг, харьцуулсан зургийг...

НИЙГЭМ

Үзэгч олны сэтгэлд хоногшсон, 1963 онд дэлгэцийн бүтээл болсон нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ...

НИЙГЭМ

Ачлал Их дэлгүүрийн эзэн бидний мэдэх М.Билэгт түрээслэгчдийнхээ төлбөрийг 100% чөлөөлжээ.

НИЙГЭМ

БЗД-ийн 26-р хороо Элизабет хорооллын 16-р давхраас эмэгтэй хүн үсэрч газар дээрээ нас барсан хэрэг гарлаа. Талийгаач 40 орчим насны эмэгтэй байсан талаар эх...